Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед эмнэлгүүдэд Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага ч хэвийн хэмжээнээсээ буурахгүй байгаа. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст байгууллага, хамт олноороо идэвхтэй хамрагдахыг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, идэвхтэн доноруудад Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриалсан. Энэ уриалгын дагуу ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын ажилтан албан хаагчид сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдлээ. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хороо хамтран Үндэсний аврах Бригад дээр очиж, явуулын цус цуглуулах үйл ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулав. Үндэсний аврах Бригадын 50 гаруй албан хаагч сайн дураараа цусаа хандивлав. Эдгээр 50 гаруй албан хаагчид дунд цусны донор, сайн дураараа тогтмол цусаа хандивладаг хүн олон байлаа. Мөн Үндэсний аврах Бригадын бие бүрэлдэхүүнд жилд 1-2 удаад тогтмол цусны өдөрлөг зохион байгуулж, цусаа бэлэглэдэг юм байна. Эрдэнэт хүний амь нас аврахад үнэтэй хувь нэмэр оруулж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдсэн ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.
Монголын улаан загалмай нийгэмлэг,

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
