Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Цахлайн тойргийн “Сайн” ломбарданд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед “Үл таних масктай хоёр этгээд дайрч орж ирээд айлган сүрдүүлж эд зүйл дээрэмдлээ” гэх дуудлага мэдээлэл 102 дугаарын утсаар ирсэн. Тодруулбал, баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтанд айлган сүрдүүлж зэвсгийн чанартай зүйл ашиглан 11 сая орчим төгрөг бэлнээр, 1000 гаруй иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 300 гаруй сая төгрөгний үнэ бүхий үнэт эдлэл дээрэмдэж хэргийн газраас зугтсан.
Дээрэмчид битүү баг өмссөн байснаас илрүүлэх ажиллагаа хэцүү байсан ч НЦГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, тус газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан 96 цагийн дотор дээрмдсэн эд зүйл болон бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч илрүүлэн, баривчилж шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Дээрмийн гэмт хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөж үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тухайн этгээдүүд урьд хүн амь, дээрэмдэх, хулгайн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан ба мөрдөн байцаалтын явцад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь илрэн шалгагдаж байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Харин “Сайн ломбард” нь аюулгүй байдлаа хангах “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага” дагаж мөрдөөгүйгээс гэмт этгээдүүд боломж олгосон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүйгээс дээрх гэмт хэрэг гарсан байх магадлалтай бөгөөд тухайн аж ахуйн нэгжийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тус цагдаагийн газраас өгсөн “Мэдэгдэл”-ийн мөрөөр хэрхэн ажил зохион байгуулсан эсэхийг шалгана.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас 2019 онд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуй нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Мэдэгдэл” өгч биелэлтэд хяналт шалгалт явуулж ажилласнаар байгууллага, аж ахуй нэгжид үйлдэгдэх гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байсан.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 онд хариуцсан нийт 28 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 1650 аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүлэн биелэлтэд хяналт тавьж “Мэдэгдэл-Хяналт шалгалт” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг арилгуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Нийт аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй байдлаа хангах, хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулахыг тус цагдаагийн газраас анхааруулж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАР

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
