Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал улс даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цахимаар гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох,татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Миний мэдэх татвар” сэдвийн хүрээнд улс эх оронд татварын гүйцэтгэх үүрэг, татвар үгүй бол улс орны нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өөрсдийн төсөөлөл, бодол санааг харуулсан мөн үнэн зөв, шударгаар татвар төлж буй иргэн, аж ахуйн нэгжийг алдаршуулан сурталчилсан агуулгатай байна.
Гар зургийн бүтээлд тавигдах шаардлага:
Гар зургийн уралдаанд оролцогч нь Монголын татварын албаны “Ирээдүйн татвар төлөгчид” пэйж хуудсанд лайк дарж, өөрийн бүтээлийг зургийн тайлбарын хамт #Татвар_төлөгчдийн_өдрүүд_2020 хаштагтайгаар “Ирээдүйн татвар төлөгчид” пэйж хуудсанд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг 59 минутаас өмнө ирүүлнэ.
Эссэ бичлэгт тавигдах шаардлага:
Эссэ бичлэгийн үгийн тоо 700-гаас ихгүй, А4 хэмжээтэй 2-оос илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримтлан, үсгийн хэмжээ 12, Arial фонтоор компьютер дээр шивж файлаар mtataxday@gmail.com хаягт, холбогдох утасны дугаар, хаягийн хамт 2020 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг 59 минутаас өмнө ирүүлнэ.
Шалгаруулах хугацаа:
Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс 05 сарын 08-ний дотор ирүүлсэн бүтээлүүдийг төрөл тус бүрээр тавигдах шаардлагыг харгалзан шалгаруулна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн агуулга, мөн гар зургийн уралдааны бүтээлүүдэд олон нийтийн өгсөн комент тайлбар, лайк шэйрийг харгалзан үзнэ. Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цахимаар хүргүүлнэ.
Шагнал урамшуулал:
Эссэ бичлэг
Нэгдүгээр байр-1, Цахим талархал, мөнгөн шагнал /300 000 төг/
Хоёрдугаар байр-2, Цахим талархал, мөнгөн шагнал /200 000 төг/
Гуравдугаар байр-3, Цахим талархал, мөнгөн шагнал /100 000 төг/
Тусгай байр-10, Цахим талархал, мөнгөн шагнал /50 000 төг/
Гар зураг
Нэгдүгээр байр-1, Цахим талархал, мөнгөн шагнал /300 000 төг/
Хоёрдугаар байр-2, Цахим талархал, мөнгөн шагнал /200 000 төг/
Гуравдугаар байр-3, Цахим талархал, мөнгөн шагнал /100 000 төг/
Тусгай байр-10, Цахим талархал, мөнгөн шагнал /50 000 төг/
Уралдаанд ирүүлсэн гар зургийн бүтээлийн лайк шэйр нь шалгаруулалтын явцад харгалзах нэг үзүүлэлт болох тул түрүүлж бүтээлээ илгээсэн оролцогчийн хувьд давуу тал болно. Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “Ирээдүйн татвар төлөгчид” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.
Лавлах утас: 11-311143

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
