ЛОДОНГИЙН ТҮДЭВ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны сод манлай сэтгүүлч, Монголын сэтгүүл зүйн хөгжлийн ноён оргил, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, соёл гэгээрүүлэгч, зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэв хүнд өвчний улмаас таалал барьж монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Тэрбээр хар бага наснаасаа уран зохиолын ертөнцөд нэвтэрч хорьхон насандаа роман бичиж гайхшруулж байсан бөгөөд идэр залуу насандаа Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын Хувьсгалт Залуучуудын Төв хороог удирдаж орчин цагийн монголын нэн шинэ түүхийг бүтээхэд өөрийн авъяас билэг, оюун ухаан, эрдэм мэдлэгээ шавхан дайчилж ирсэн тэргүүний манлай сэхээтний нэг байсан юм.
Л.Түдэв 1935 онд Говь-Алтай аймгийн Наран сум /одоогийн Халиун/-ын нутаг “Өвөр замын бууц” хэмээх газар малчин айлын гэр бүлд төржээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургууль, Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургууль, УБДС, Москва хотноо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж дээд боловсрол эзэмшиж, зэрэг цол хамгаалсан эрдэмтэн төдийгүй амьдралын их сургуульд насан туршдаа суралцсан бүтээлч нэгэн байлаа.
Л.Түдэвийн амьдрал, уран бүтээл монголын сэтгүүл зүйн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Тэрээр хорин зургаахан насандаа “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдож /1961-1963/ байлаа. Энэ нь түүний нийгэмд эзлэх үнэлэмжийн томилгоо байсан юм. 1963-1964 онд Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр ажилласан бөгөөд хожим буюу 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хорооны даргаар хавсран ажилласан юм. Тэрээр 1996 оноос монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргасаар байсан билээ.
“Үнэн” сонинг эрхлэн ажилласан он жилүүд түүний амьдралд төдийгүй монголын сэтгүүл зүйн хөгжил, нийгмийг ардчилах үйлсийн нэг эгзэгтэй, ээдрээтэй цаг үе байлаа. Чухамхүү түүний шууд удирдлагын дор ХХ зууны наяад оны “Үнэн” сонин нийгмийн шинэчлэлийг эхлүүлж, өрнүүлж, тэмцлийн галыг бадраахад зүг чиг, зүтгүүр хөдөлгүүр нь болсон юм. Нэг намын тогтолцоот нийгэмд, тэрхүү намын төв хэвлэл нь өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчиллын тухай илэн далангүй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэг эрхлэн эрхшээгчийн эр зориг, алсын ухаан шаардсан эх орончийн хүсэл тэмүүллийн шалгуур байсан юм. Тэрээр энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн нь Монголын сэтгүүл зүйн хөгжлийн бахархалт түүх болон үлдлээ.
Л.Түдэв монголын сэтгүүлчдийн төв байгууллагыг олон жил удирдаж, төв хэвлэлийг эрхэлж явахдаа ямагт шинэчлэлийн төлөө тууштай тэмцсэн төдийгүй өөрөө мэдлэгт суурилсан танин мэдэхүйн далайцтай уран нийтлэл туурвилаараа үлгэрлэн манлайлж явсан их бичгийн хүмүүн, нэрт сэтгүүлч, нийтлэлч байлаа. Түүний “Замбуулингийн наран дор”, “Хүмүүс”, “Үгэн бороо” зэрэг ном, сэтгүүл зүйн эрмэг зоримог нийтлэлүүд нь монголын сэтгүүл зүйн бичлэгийн үлгэр дууриалал болсоор байх болно.
Л.Түдэв таны ажилч хичээнгүй чанар, алсын хараатай бодлого, ирж буй цаг, залуу үеэ дэмжих нөр их зүтгэл төдийгүй монголын сэтгүүл зүйн хөгжлийн төлөө хүчин зүтгэсэн их үйлсийг тань сэтгүүлч бид ямагт дурсан санаж явах болно. Дэлхийн дайдад эрэмбэлэгдэх их бичгийн хүмүүн тэнгэрт дэвшив. Сайхан монгол нутагтаа сайн төрлийг олох болтугай.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН НИЙТ СЭТГҮҮЛЧИД

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
