Нацү башёг цуцаллаа

2020 оны 05-р сарын 05 өдөр, 13 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sumo

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс онцгой байдлын дэглэмээ сунгасан тул Сүмо бөхийн холбооноос зуны тэмцээн Нацү башёг цуцаллаа. Харин долоодугаар сарын буюу Нагоя башёг Токио хотод үзэгчгүй хийхээр болсон байна.

Нацү башё тавдугаар сарын эхээр Токиод эхлэх байсан ч хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нөөс эхлүүлэх шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Хаврын башё өнгрөсөн гуравдугаар сард анх удаа үзэгчгүйгээр явагдсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх