Теле хичээл зааж буй багш нартаа сэтгэлийн хандив өглөө

2020 оны 05-р сарын 11 өдөр, 16 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
96517425_703364763825974_8598176256283901952_o

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн бага ангийн багш нар, Орхон аймгийн 5 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Жавзандолгор ахлагчтай “Бүтээлч багш” группийн 31 багш болон Орхон аймгийн 5 дугаар сургуулийн 5д ангийн эцэг, эхийн зөвлөлөөс Теле хичээл зааж буй багш нарт сэтгэлийн хандив өргөлөө.

Теле хичээлийн багш нараасаа суралцаж, телевизээр заагдсан бүх хичээлийг бичиж тэмдэглэн үнэлгээний даалгавар боловсруулан, шавь нартайгаа ажиллаж байгаа тухайгаа тэд ярьж байлаа.

Танхимын сургалтыг хориглосон үед Теле хичээл зааж байгаа багш нарт мэргэжил нэгт нөхдөөс нь сэтгэлийн хандив өргөж, урмын сайхан үгээр тэтгэж байгаад Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хамт олны зүгээс талархал илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх