Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.
Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 болон PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцор азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой хэмээн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал тайлбарлав. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах ирэх оны өвөлд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компанитай хамтран сайжруулсан шахмал түлшний дулаан хадгалах хугацааг нэмэгдүүлэх, утааг бага хэмжээгээр гаргах асуудлаар туршилт хийж байгаа талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд байгаль хамгаалагч, морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орны газрын 32 урамшуулалт эргүүл, 32 байгаль хамгаалагч нар давхардсан тоогоор 400 гаруй удаа хяналт шалгалтын ажлыг хийжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоног цаг агаар сэрүүвтэр байсан тул нийслэлийн бүсэд ой хээрийн түймэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн болон өнжмөл өвс шатаах хэрэг буурсан. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд өнжмөл шар өвс шатаасан тохиолдол 2, ил задгай хог шатаасан 3, гагнуур хийж байсан 12 тохиолдлыг илэрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэхийн тулд хуурайшилттай цаг үед ууланд гарч аялж зугаалахыг ирэх сарын 10-н хүртэл хориглосон захирамж гарсан. Гэтэл захирамжийг зөрчиж ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гал түймрээс сэргийлэх арга хэмжээг авлаа” гэв.
Хуурайшилтын үед иргэдэд ойн хээрийн болон гал түймрийн сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа бөгөөд зуслангийн бүсэд иргэд гагнуур хийх зөрчил гаргасаар байгаа аж. Иймд болзошгүй гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөв. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 949 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.доллар
