Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газар 2017 оноос хойш хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг 3 дахин нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмэгдүүлэн ажиллаж байна. Дэлхийг нөмөрсөн COVID-19 вирус өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, энэ нөлөөг бууруулах үүднээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.0 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. Цагдаагийн байгууллагын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулан ажиллаж байна. Мөн Нийгмийн халамжийн тухай багц хуулинд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2019 онд шинээр нэвтрүүлсэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ”, “Хүүхэд хамгаалагч” төслүүд 2020 онд үргэлжлэн хэрэгжиж байна.
Гэсэн хэдий ч бид хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам сайжруулах шаардлага байсаар байгааг ойлгож ухамсарлаж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүн бүр, аж ахуйн нэгж бүхэн сэтгэл гаргаж ажиллах нь зүйтэй. Та бидний эргэн тойронд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэх талаар сонор сэрэмжээ нэмэгдүүлэн, мэдээллийг 108 утсанд шуурхай ирүүлж томчууд бид үр хүүхдүүдийнхээ төлөө улам бүр нягт хамтран ажиллах шаардлага тавигдаж байна. Засгийн газраас хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэх болно. Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна.
Энхрий үрс инээд баяслаар бялхаж, эрүүл саруул аз жаргалтай байх болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
