Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг цахимаар анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус чуулган нь Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм.
“Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган коронвариусийн үед явагдаж байгаагаараа ихээхэн чухал”
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хэдийгээр дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар тархаж нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Тиймээс коронавирусийн халдварын тархалттай холбоотой сургалтуудыг тасралтгүй явуулж байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтнүүд санаачилгатай ажилласаар байна. Үүний томоохон илрэл 94 жилийн түүхтэй ууган эмнэлэг болох УНТЭ-ээс санаачлан “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг анх удаа цахимаар зохион байгуулж байна.
Анагаахын шинжлэх ухааны чиглэлийн 16 сургуулийн 3000 гаруй оюутныг төгсгөж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн тоо 520 мянга байсан бол одоогийн байдлаар 54687 боллоо. Үүнээс 11778 нь эмч нар байгаа юм. Ийм чухал үед 21 аймаг, есөн дүүргийн эмч нарыг оролцуулсан чуулган зохион байгуулснаар эрдэмтэн, доктор, эмч мэргэжилтнүүд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдээлэл, мэдлэгт ойр байх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн ховор тохиолдлууд гарахад улсынхаа өнцөг булан бүрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд нэгдсэн мэдээлэл, мэдлэгтэй болж байгаа нь сайшаалтай. Цаашид энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх УНТЭ-ийн санаачилгыг ЭМЯ-аас бүрэн дэмжиж ажиллана.
“Эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийн эрт илрүүлж, оношилох боломжийг бүрдүүлж байна”
УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан: Өнөөдөр УНТЭ-ээс санаачлан “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг улсын хэмжээнд анх удаа цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгуулж байна. Ингэснээр Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах чухал ач холбогдолтой. Нөгөө талаасаа эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношилох боломжийг бүрдүүлж байна.
Өнөөдрийн хуралд 56 ховор тохиолдолын илтгэл ирүүлснээс шилдгээр шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж байна. Шилдэг илтгэлүүдээр эмнэлзүйн ховор тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нар мэдээллээр хангагдах боломжтой болж байна.
Мөн чуулганаар дэлхийд тархаад буй коронавирус халдвартай холбогдуулан ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний төсгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ц.Чинбаяр “Монголд бүртгэгдсэн COVID 19 халдварын батлагдсан тохиолдлын оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн лабораторийн шинжилгээний зарим дүн” сэдвээр хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал илтгэл болж байна.
“Чуулганд улсын, аймаг, дүүргийн нийт 120 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна”
УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлах: Монгол улсад урьд өмнө эмнэлзүйн ховор тохиолддог өвчний талаар чуулган зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд энэ удаагийнх анхны гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн чуулганд нийт 17 эмнэлгийн байгууллагын эмч нар оролцож байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн төлөөлөл болох Говь-Алтай, Архангай, Орхон-Уул аймгийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 120 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Эмнэлзүйн ховор тохиолдол нь цөөн учир оношилох, эмчлэх, урьдчилан сэргийлэх эмнэлзүйн өвөрмөц байдлуудыг харилцан биенээсээ туршлага болгон судлах зайлшгүй шаардлагатай байдаг.Ингэснээр цаашдын анагаах ухааны болон эмнэлзүйн салбартаа ямар нэгэн алдаа эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Уг зорилгын хүрээнд Монгол улсын эмнэлзүйн ховор тохиолдлуудыг бүртгэн авч МЭДЭЭЛЛИЙН САН байгуулах ингэснээрээ хэн нэгэн эмчид ямар нэгэн ховор тохиолдол гарахад хэдэн онд, хаана ямар эмч эмчилж байсан талаар мэдээллийг авч өвчтөнд нотолгоо, баримттай үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. УНТЭ нь анхлан зохион байгуулж буй гэдэг утгаараа уг мэдээллийн санг цаашид улам баяжуулж явах болно гэдгээ хэлмээр байна.
“Ховор тохиолдлыг зөв оношилж, эмчилж чадвал тухайн хүнийхээ амийг аврах боломж байдаг учраас өнөөдрийн хурал маш чухал ач холбогдолтой”
УНТЭ-ийн ерөнхий мэс заслын зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн: Эмнэл зүйн ховор тохиолдол гэдэг нь дэлхий нийт хүн ам тутмын 0,1 ба үүнээс бага хувьд тохиолддог. Энэ нь тухайн улсын онцлог, таагүй уур амьсгал, газар нутгийн болон хоол, хүнстэй холбоотойгоор янз бүрийн онцлог шинж тэмдгүүдээр илэрдэг. Ховор тохиолдлыг бусад өвчний ангиллаас тусад нь ангилан оруулдаг.
Бүхий л чиглэлээр ховор тохиолддог арван эмгэгийг өнөөдөр бид шүүж байна. Уг эмгэгийг оношилоход манай улсын хүчин чадал, орчин үеийн оношилогооны арга техникүүдийг хэрхэн ашигласан, зөв оношилж чадах эсэх, оношилоход хэр хугацаа алдаж байгаа талаар мөн ховор өвчнийг оношилоод, эмчлэхэд үр дүн хэр байгаа талаар шүүн судалж байна. Ховор тохиолдлыг зөв оношилж, зөв эмчилж чадвал тухайн хүнийхээ амийг аврах боломж байдаг учраас өнөөдрийн хурал маш чухал ач холбогдолтой. Хүн бүрийн мэддэггүй, тэгсэн хэрнээ тохиолдоод байдаг эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр бид гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-д www.science-fchm.mn сайтаар дамжуулан хүн бүр оролцох боломжтой бөгөөд оролцогчийн тоо хязгааргүй.
Чуулганд оролцох зааврын холбоос: ЭНДЭЭС…
ВИДЕО:













Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
