Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр манай Эрүүл мэндийн салбарынхны хувьд алтан гэж хэлж болохоор агшин тохиож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та бид эрүүл мэндийн салбарт тодорхой дэвшлийг гаргаж ажиллалаа. Засгийн газар ч эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарч төсөв 40 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт 420 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Бид хүн амын дунд шинэ коронавирусийн тархалтыг дэгдээлгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэндийн салбарыг онцгойлон харж үзэн энэ мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж байгаад маш их баяртай байна. Ингээд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, гүн хүндэтгэл илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэл анх удаа иргэдээ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангаж эхэлсэн. Тэр дундаа гэр хорооллынхоо иргэдийг үе шаттай орон сууц, дэд бүтцээр хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх боломжгүй. Тийм учраас энэ чиглэлд онцгой анхаарч бодлого барьж ажиллаж ирлээ. Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа та бүхэндээ нийт нийслэлийнхээ иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гээд Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилнүүдэд ажлын өндөр амжилт хүссэн юм.
Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан авч байгаа аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
