Энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Өрмийн машинч А.Дамдиндоржийг урилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Таны унасан газар, угаасан ус хаана вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Улаагчны хар нуурын хөвөөнд тоглож өслөө. Мухарт, Нарийн гол гэж газар бий. Өсөж төрсөн нутаг хүний сэтгэлд уяатай явдаг. Манай нутгийн зон олон 100 гаруй километр газар тэмээн хөсгөөр нүүж амьдардаг. Намар, өвөл Их хайрхны ар, өврөөр нутаглана. Завхан голын наахна, Улаагчны хар нуур луу орж зусдаг юм.
Үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. Хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-“Эрдэнэт цогцолбор“ дээд сургуулийг Сургалтын төв байхад өрмийн машинчаар төгсөж байлаа. 1981 оны зургаадугаар сарын 20-нд Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд өрмийн туслах машинчаар ажилд орсон. Тухайн үед нэг номерын өрмийн туслах машинчаар хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь болон ажиллаж байлаа. Дараа нь цэрэгт татагдсан. Ардын армийн 065-р ангид цэргийн алба хаасан. Эрдэнэт үйлдвэрт 36 дахь жилдээ ажиллаж байна.
Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл тавуулаа. Гэр бүлийн хүн маань 10-р цэцэрлэгт ажилладаг. Очирбатын Оюунчимэг гэдэг. Том хүү олон улсын худалдааны мэргэжилтэй. Германы компанид ажиллаж байна. Д.Баттогтох гэж хүү бий. “Хангарьд” спорт клубийн тамирчин явсан. Боксын спортын улсын аваргын хүрэл медальтай. Дунд хүү Д.Баяртогтох маань инженер мэргэжилтэй. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Охин Д.Болорзул БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Дөрөвдүгээр арван жилийн хөгжмийн багш Цэнгэлмаагийн шавь. Төгөлдөр хуур тоглодог юм. Улс, орон нутгийн чанартай тэмцээнээс олон медаль авч байсан.
Эрдэнэт үйлдвэрт таны оруулсан хувь нэмэр юу вэ?
-Уурхайчны хөдөлмөр сайхан. Би амьдрахын төлөө Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрлөсөн. Бор уулынхаа буяныг чамгүй хүртлээ. Энэ хотод гал голомтоо бадрааж, гурван сайхан хүүхэдтэй болсон. Өнгөрсөн хугацаанд хамт олонтойгоо баялаг бүтээлцэж ирсэндээ баяртай явдаг. Эрдэнэт үйлдвэрт оруулсан миний хувь нэмэр ердөө энэ.
Та хүний ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
-Хөдөлмөрийн хүний эрхэмлэх чанар бол үнэнч шударга, зарчимч байх ёстой. Ийм зан чанар надад бий байх. Би шавь нартаа үнэнч хөдөлмөрлө, шударга бай гэж захидаг. Миний дөрвөн шавь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Доржзодовын Батзориг миний ууган шавь. Баасанхүүгийн Борхүү, н.Ганболор, 21-р өрмийн машинч Чойжилсүрэнгийн Эрдэнэ-очир нарыг нэрлэх байна.
Танд урлаг, спортын ямар авьяас байна.?
-Өндөр амжилт гаргаагүй ч урлаг, спортоор хичээллэж явлаа. Ил уурхайн урлагийн үзлэгт мөн ч олон орсон доо. Эрдэнэт үйлдвэрийг түшсэн материаллаг баазтай болохоор зааланд тоглож хөлс гаргадаг. Энэ бүхэн миний амьдралын нэг салшгүй хэсэг. Нэг хэсэг “Эрдэнэт” сувилалд шөнийн ээлжид гарах хүмүүсийг амраадаг байлаа.
Таны ажлын онцлог юу вэ?
-Өрөмдлөг бол уурхайн нэг номерын ажил. Өрөмдлөг хийснээр дараагийн ажил явагдана. Уг нь бид ажлын найман цагт 90 уртааш метр цооног өрөмдөх нормтой. Одоогоор 12 цагийн хуваарьт шилжсэнээр 153 уртааш метр найман цооног өрөмдөх нормтой ажиллаж байна.
12 цагийн хуваарьт шилжсэнээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Миний бие 1981-2020 оны 10-р сар хүртэл дөрвөн ээлжид явж ажиллалаа. Өнгөрсөн оны 10-р сараас л гурван ээлжээр ажиллаж байна. Гурван ээлжээр ажиллах болсон нь ажиллагчдын эрүүл мэндэд сайн. Өмнө нь нэг ажилтан гурван шөнө ээлжид гардаг байсан.12 цагийн ээлжид шилжсэнээр дунд нь амралттай болсон.
Таны хувьд их хөдөлмөр зарцуулж, сэтгэлээ шингээж хийсэн ямар ажил байна вэ?
-Би гурван шинэ өрөм монтажилсан. Нэг өрөм 10 жил ажилладаг. Анх нэг номерын өрмийг дуусгасан. Дөрвөн жил зургаан сарын өмнө сүүлийн өрмийг хүлээлгэн өглөө. Манайхан нэг ээлжид 7-8 хүн ажилладаг. Хойноос ирсэн техникийг өөрсдөө угсардаг юм. Ер нь өрмийн засварын цахилгаанчин, механик, инженерүүдийн дэмжлэг, тусламжаар л бидний ажил сайн явдаг.
Аливаа зүйлд мэргэшсэн хүнээс үг сонсох нь их өгөөжтэй санагддаг. Залууст хандан юу хэлэх сэн бол?
-Юун түрүүнд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах ёстой. Тэгэхээр цаг хугацаанд нь техниктээ засвар үйлчилгээ хий гэсэн үг. Нэг боолт суларсан ч чангалах жишээтэй. Техникээ гамтай эдлэх хэрэгтэй.
Он удаан жил нэг газар эрүүл ажиллаж хөдөлмөрлөсний нууц юунд байна вэ?
-Хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажил, амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Манай үеийнхэн орос мэргэжилтнүүдээс их юм сурсан. Тэд амьдралын маш зөв дадал хэвшил бүрдүүлсэн хүмүүс. Ажлын цаг маш сайн барьдаг.
Баярлалаа.
Т.Батчулуун
Эх сурвалж: www.erdenettoday.mn

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
