Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж ирсэн. Энэ хүрээнд 24 төрлийн тусламж дэмжлэгийн хөтөлбөр уурхайчдадаа зориулан, тус тусад нь дотоод журмаар зохицуулан хэрэгжүүлж байв. Тэгвэл тэдгээр журмыг нэгтгэн багцалж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг олгох журам” боловсруулан тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар батлан хэрэгжүүлж эхэллээ. Нэгдсэн журамд тусгагдсан шинээр болон өөрчлөлт орсон бүлэг, заалтын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодруулав.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг олгох журам шинээр боловсруулан баталсантай холбогдуулан цех бүр дээр Нийгмийн тусламж дэмжлэгийн ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсгийн гол зорилго юу вэ?
-Энэ маш чухал ажил болсон гэдгийг юуны түрүүнд тэмдэглэе. Цех бүр дээр ажлын хэсэг байгуулснаар ажиллагсдад дэмжлэг тусламж олгох эрхийг анхан шатны удирдлагуудад нь шилжүүллээ. Ингэснээр тухайн ажилтанд олгох тусламж хөнгөлөлтийг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх ач холбогдолтой. Ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх бодлого гурван түвшинд хэрэгжинэ. Тухайлбал, тухайн ажилтан эхлээд өөрийн цехийн ажлын хэсэгт орон сууцны хөнгөлөлтөөс эхлээд бусад төрлийн дэмжлэг хүссэн хүсэлтээ гаргаснаар уг асуудал хурдан шуурхай, хүлээгдэлгүй шийдвэрлэгдэнэ. Мэдээж, цар хүрээ нь том хүсэлтийг дунд түвшин буюу Нийгмийн харилцааны хэлтэс хүлээн авна. Хэрэв манай хэлтэс шийдвэрлэх боломжгүй бол захирлуудын түвшинд хүргэх гэх зэргээр шат дараалан нийгмийн тусламж дэмжлэгийг ажилтнууддаа хүргэнэ. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн эхний шийдвэрийг цехийн ажлын хэсэг гаргаж, хэрэгжүүлэх юм.
– “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг олгох журам”-д ажилчдын эрэлт хэрэгцээ, санал бодолд нийцсэн хэд хэдэн таатай шийдвэр орсон байна. Жишээлбэл, нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёулаа орон сууцны хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон гэх зэрэг. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хэрэгжилтээрээ шилдэг жишиг тогтоож, ажилладгийн хувьд үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл төдийгүй улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад том хувь нэмрээ оруулж байна. Товчхон тодорхойлж хэлбэл, нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг хэсэг нь ажилтан, тэдний гэр бүлд үзүүлэх тусламж дэмжлэгийг журам дүрмийн дагуу олгосоор ирсэн. Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн турш нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн түүчээ болон ажиллаж байна. Тиймээс урьдчилан үүссэн нөхцөл байдлыг зохицуулах, ажиллагсдадаа үзүүлэх тусламж дэмжлэгийн чанар, цар хүрээг илүү сайжруулах, зах зээлийн тогтолцоотой ойртуулах хэрэгцээ шаардлагыг хангах ёстой болсон. Ийм үндэслэлээр олон жижиг журмуудыг нэгтгэн багцалж, 10 бүлэг, 8 хавсралт бүхий журам боловсруулан батлууллаа. Өнгөрсөн жил бид 2018-2019 оны Хамтын гэрээний биелэлтийг дүгнэж, 2020 оны шинэ гэрээ боловсруулах явцад үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос санал ирж байв. ҮЭ-ийн холбооны санал бол ажиллагсдын зүгээс ирж буй санал гэж ойлгодог. Энэ санал юу вэ гэхээр орон сууц худалдан авахад үзүүлдэг дэмжлэгийг тэгш хүртэх, нэг гэр бүлд нэг удаа олгодог 12 сая төгрөгийн дэмжлэгийг ажилтан бүрт үзүүлэх боломж байгаа эсэх тухай хүсэлт байсан. Бид үүнийг судалж үзэхэд нийт ажиллагсдын дийлэнх буюу залуу ажилтнууд 100 хувийн саналаар уг асуудлыг тавьж байв. Тийм учраас үүнийг шийдэх нь ажилчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх бодит боломж болно гэж харсан. Ингээд шинэ Хамтын гэрээг үзэглэсний дараа өнгөрсөн 4 сард ажлын хэсэг байгуулан, миний бие ахалж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, ҮЭ-ийн холбоо зэрэг холбогдох газар хэлтсийн төлөөллүүд хамтран ажиллаж, санал бодлоо нэгтгэсний үндсэн дээр ажилчдаас ирүүлсэн дээрх саналыг судлан, удирдлагуудад танилцуулснаар шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тусламж дэмжлэг олгох нэгдсэн журамд ажилтан бүрт 12 сая төгрөгийн тусламж дэмжлэг олгоно гэж тусгагдлаа. Энэ заалт одоо баригдаж буй 1300 айлын орон сууцны “Уурхайчин” хотхоны төсөл хөтөлбөртэй шууд холбогдож байгаа. Тодруулбал, ажилтнууддаа энэ орон сууцанд орох боломж нээж өгөх зорилгоор ажилтан тус бүрт 12 сая төгрөгийн хөнгөлөлт олгох болсон нь нэг гэр бүлийн хоёр хүн нийлээд 24 сая төгрөгийн дэмжлэг авна гэсэн үг. Ингэснээр орон сууцны ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай болно. Нөгөө нэг шийдвэр гэвэл, орон сууцны дэмжлэг авахын тулд Эрдэнэт үйлдвэрт 3 болон түүнээс дээш жил ажилласан байх гэсэн шалгуур өөрчлөгдсөн. Журмаар 3 жил ажилласан байх гэдэг босгыг 1 жил болголоо. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод нэг жилийн хугацаанд өөрийгөө таниулж, жинхэнэ ажилтан боллоо гэдгээ харуулж чадсан хэн бүхэн орон сууцны хөнгөлөлт хүртэх эрх эдэлнэ.

-Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан ажилтан үйлдвэрт тогтвортой ажиллах гэрээ байгуулдаг. Энэ заалтад өөрчлөлт орсон уу?
-Орон сууцны хөнгөлөлт авсан ажилтан цаашид 10 жил тогтвортой ажиллах гэрээ байгуулдаг. Нэг үгээр хэлбэл, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ёсгүй. Хэрэв цуцалсан тохиолдолд тусламжийн мөнгийг буцаан төлнө гэж заасан байдаг. Энэ заалтад өөрчлөлт оруулж, тогтвортой ажиллах гэрээний хугацааг 10 биш 5 жил болгосон. Ийм өөрчлөлтийг оруулахдаа бид ажилтнуудынхаа ёс зүйд найдсан гэж хэлж болно. Нийгмийн өндөр хариуцлагатай, нэр хүндтэй том үйлдвэрийн ажилтан болсноор хувь хүний ёс зүй дээшилсэн байх ёстой. Орон сууцны хөнгөлөлт авангуутаа ажлаас гарлаа гэж хэлэх ажилтан ховор байх болов уу гэсэн итгэл найдвар дээр үндэслэж тогтвортой ажиллах гэрээний хугацааг багасгасан. Энэ бол ажилтандаа өгч буй итгэл найдвар, нөгөө талаас хүлээлгэж буй хариуцлага юм.
– Гэр бүлийн нэг нь энэ шийдвэр гарахаас өмнө хөнгөлөлт авсан бол нөгөө гишүүнд нь нөхөж олгох уу?
-Энэ талаар журамд маш ойлгомжтой тусгасан. Уг журам батлагдсан өдрөөс ажилтан бүрт олгоно гэсэн заалт хэрэгжинэ. Өмнөх хугацаанд үйлчлэхгүй гэсэн үг.
-Ниймийн хамгаалалд чиглэсэн тусламж дэмжлэгүүд эзнээ олоход бодит судалгаaмаш чухал. Нийгмийн харилцааны хэлтэс судалгаагаа хэрхэн хийж байна. Үр дүнгээс нь та ярина уу?
-Манай хэлтэс судалгааг цогцоор нь мэргэжлийн түвшинд хийхийн тулд мэргэжлийн социологичтой болсон. Ингэснээр судалгаа бодитой гарах үндэс болно гэж үзэж байгаа. Бид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг хэрхэн үнэлж, ямар түвшинд хүлээж авч буй талаар орон нутгийн иргэд болон үйлдвэрийн ажиллагсдын дунд хоёр чиглэлээр судалгаа хийсэн. Нарийвчилж хэлбэл, үйлдвэрийн нийгмийн цехүүдийн үйлчилгээний чанар, ажиллагсдын хүсэж буй хэрэгцээ шаардлага гээд бүх талын асуумжийг оруулсан өргөн хүрээтэй судалгаа болсон. Эхний судалгааны үр дүн төдийлөн сайн байгаагүй ч бид үйл ажиллагаагаа илүү сайжруулснаар нэг жилийн дараа дахин хийсэн судалгааны дүнд олон эерэг ахиц гарсан байгаа. Үүнд үндэслэн бид энэ оныг “Нийгмийн харицлагатай жишиг үйлдвэр, ёс зүйтэй, хариуцлагатай ажилтан”уриа дэвшүүлэн, зорилт зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн нийгмийн цехүүдийн дунд үйлчилгээний чанар, бүтээмж хүртээмжийг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ бүхний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарч буйг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн Хамтын гэрээний заалтыг сайжруулах, ажилчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг үйл явц бүгд судалгааны үр дүнд тулгуурлаж хийгдлээ. Үүний нэг жишээ нь ажилчдын хамгийн их хүсэн хүлээж байсан, тэдэнд үнэхээр ач тусаа өгөх орон сууцны 12 сая төгрөгийн хөнгөлөлт болж байна гэдгийг дахин дурьдая.
–Бусад төрлийн дэмжлэгүүд тодруулбал, ажилтанд олгох нэг удаагийн тусламж олгоход өөрчлөлт, шинэчлэл орсон уу?
– Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох бүлэгт шинээр гэр бүл болж буй ажилтан болон ажилтны гэр бүлийн гишүүн нас барсан тохиолдолд тус тус 300 мянган төгрөг олгох заалт шинэчлэгдэж орсон. Хэдийгээр их мөнгө биш ч гэсэн энэ заалт орсонд баяртай байгаа. Мөн эмчилгээний зардлын тусламж олгохдоо ажлын хэсэг улиралд нэг удаа хуралдаж, шийдвэрлэдэг байсныг өөрчилж хугацааг нь наашлуулан сар тутам хуралдаж байхаар өөрчилсөн. Тэгэхээр эмчилгээний тусламж дэмжлэгийг сар бүр авах боломж нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь эмчилгээний тусламж авахын тулд хүсэлтээ өгөөд, гурван сар хүлээж чадалгүй нас барах гэх мэт харамсалтай тохиолдлууд гарч байсан. Тиймээс тусламж, дэмжлэг олгох журам нь хүний амьдралын баяр баясгалан, уй гашуу гээд бүхий л цаг хоромтой ойртож, бодитоор туршигдаж, шалгагдсан журам болсон гэдгийг хэлье. Мэдээж илүү боловсронгуй болгох зүйл байгааг үгүйсгэхгүй. Харин нийгмийн хөгжлөө дагаад улам бүр сайжирч, төгс төгөлдөр болох зам руу явах ёстой. Үүнд бодит судалгаа маш чухал. Ажилтнууд энэ тал дээр идэвхтэй, чин сэтгэлээсээ хандаж, судалгаанд оролцож байх ёстой. Та бүхний үнэ цэнэтэй, бодитой санал хүсэлт шийдвэрт тусгагдаж, эргээд амьдралд тань хүрэх болно гэдгийг ярианыхаа төгсгөлд онцлохыг хүсэж байна.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Эх сурвалж: erdenettoday.mn

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургааду
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулн
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн
