Өнөөдөр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа
– 2020оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд
– 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тус тус хэвийн горимд шилжүүллээ
– Хоёр настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна
– Гэрийн тусгаарлалтын 14 хоног– ийг цуцлав
Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Гэхдээ зарим хязгаарлалтыг цуцаллаа.
Коронавируст халдварын салбар дундын 12 дахь шатны эрсдлийн үнэлгээний дүн, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг дотооддоо алдаагүй зэргийг харгалзан сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүллээ. Мөн хоёр настай хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг болон бусад зөвшөөрөгдсөн хүүхэд харах үйлчилгээнд ялгаварлалгүйгээр хамруулахыг холбогдох байгуулагуудад үүрэг болголоо.
Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн хэвийн горимд шилжүүллээ. Цар тахлаас урьдчилан сэргийлээх, ариутгал халдваргүйжүүлэлтийг заавар зөвлөмжийн дагуу тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Харин агаарын болон, автотээврийн төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирж буй болон бусад шалтгаанаар тусгаарлалтад орсон иргэдийг 21 хоногийн тусгаарлалтаа дуусгасны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног шилжүүлдэг байсныг цуцаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
