2019 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэг хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхижуулах, сэлгэн ажиллуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах замаар ард иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготойгоор “Салбарын хөгжилд хамтдаа” төслийг эхлүүлсэн.
Тэгвэл уг төслийн хүрээнд УНТЭ-гээр ахлуулсан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний хамтарсан баг энэ сарын 07-12-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.
Тус хамтарсан багт УНТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, ГССҮТ-ийн 14 эмч, мэргэжилтнүүд багтсан бөгөөд Өмнөговь аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Ханбогд сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүллээ.
Төсөл хэрэгжих үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий УИХ гишүүн Н.Наранбаатар болон аймгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн газрын дарга болон Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дарга нартай хамтарсан уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хөгжилд туслалцаа үзүүлэх, эмч эмнэлгийн ажилчдыг харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулах, хилийн заагт оршдог, хүн ам ихтэй Ханбогд сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, эмнэлгийг сум дундын ЖИШИГ ЭМНЭЛЭГ болгох санал тавьлаа. Энэ асуудлыг УИХ гишүүн Н.Наранбаатар болон аймгийн удирдлагууд нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахаар боллоо.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төв нь ачаалал ихтэй ажилладаг тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэр болгон үзлэгт хамрагдаж чаддаггүй бөгөөд энэ удаагийн Хамтарсан баг тус төвийн 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулжээ.
Тус үйл ажиллагааг “Жавхлант говь инвестмэнт” ХХК, “Говийн эрин сан” нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон байна.







Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
