Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үед Тусгаарлах ажиглалтын байранд ажилласан Резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон резидент эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ удаад анхны явсан, гэр бүлээрээ ажилласан, хэд хэдэн удаа тусгаарлалтад ажиллсан гэх мэт хүмүүст мөнгөн урамшуулал олголоо. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар хийх юм байна.
Мөн энэ үеэр Тусгаарлан ажиглах байрыг хариуцан ажилласан ЭМХТ-ийн мэргэжилтэнүүд, жолоочид ОБЕГ-ийн шагнал гардууллаа.
Суурин иргэншил төлөвшин тогтож, даяаршлаар амьсгалж байсан хүн төрөлхтний өмнө 2020 он Ковид-19 цар тахал нь шинэ сорилтыг гаргаж тавьснаар, дэлхий ертөнцөө шинээр харах, байгаль дэлхий, хүний оролцоог эргэн харах шаардлагатай болсныг санууллаа.
Монгол улсын засгийн газраас цаг үе, нөхцөл байдлыг зөв үнэлэн, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллан Улсын Онцгой Комиссын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, зарим хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” 03 дугаар тогтоол гарснаар орон нутгийн зам, тээврийг хэсэгчлэн хааж, нутаг дэвсгэр дээрх халдварын байдлыг үнэлэн тодорхойлж, гадаад улсаас зорчин ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад байлган халдвар дамжих замыг бүрэн хааж чадсанаар одоог хүртэл улс дотроо халдвар дамжаагүй цөөн орны тоонд ороод байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалын Нийтийг хамарсан гамшиг, халдварт өвчний цар тахал, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд резидент эмч нарыг дайчлан ажиллуулах заалтын дагуу ЭМЯ-ны шууд удирдлагаар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Резидент нарт төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрх бүхий 21 төв, тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын суралцагч нарыг тусгаарлан ажиглалтын байр хариуцсан эмчээр дайчлан ажиллуулсан.
Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтын байранд 21 хоног хянаж халдварын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлснээс хойш хилийн чанадаас эх нутгаа зорин ирсэн 27000 иргэнийг тусгаарлах байранд хүлээн авч нийт хот орчмын 40 буудалд 270 удаагийн томилгоогоор 705 резидент эмч үүрэг гүйцэтгээд байна.
Тусгаарлан ажиглалтын байранд резидент эмч нар нь иргэдийн биеийн байдлыг хянаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хавьтлыг аль болох бага байлгах үүднээс өдөрт 5 удаа хоол зөөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, тусгаарлалтад ажиллаж байгаа багийг удирдан үүрэг гүйцэтгэж байна.
Ковид-19-ийн батлагдсан тохиолдлын ихэнх хувь тусгаарлан ажиглалтын байрнаас илэрч эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан нь халдварын голомтод өргөсөн тангарагтаа эзэн болж, бусдын тусын тулд эрсдэлээс няцалгүй, ар гэр, үр хүүхдээ хойш нь тавин, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дуудсан цагт бэлэн хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа резидент эмч нарын хичээл зүтгэлтэй шууд холбоотой.
.jpg)
Тусгаарлалтад дайчлагдан ажиллан бид бүхний эрүүл мэндийн халдашгүй дархан хилийг хамгаалан сахисан нийт эмч нартаа талархал илэрхийлж байна.

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
