Наран мандах Сүхбаатар нутгийнхандаа Чимээ эгч хэмээн хүндлэгдсэн, Монголын уртын дууны гайхамшгийг дэлхийн олон оронд сурталчилж, өвөрмөц дуу хоолой төдийгүй урлагийн хүний үзэсгэлэнт төрх, донжоороо Монгол ард түмний талархлыг хүлээсэн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ирэх сарын 28-нд хийх “Дуунд залбирсан тавилан” гэсэн тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр “Би жил бүр бие даасан тоглолтоо хийдэг байсан. Энэ хугацаанд 40 гаруй тоглолтыг сонсогчиддоо хүргэсэн байна. Харин энэ уламжлал тасраад найман жил өнгөрчээ. Тиймээс ирэх сард хийх тоглолт дуучин би төдийгүй Монгол түмний найман жилийн хүлээлтийг биелүүлэх сайхан тоглолт болно гэсэн итгэл дүүрэн байна. Өмнө нь Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад багштайгаа хамт, багшаасаа хойш Ардын жүжигчин А.Долгорыг тоглолтдоо оруулдаг байсан. Харин энэ удаагийн тоглолтоо шавь нартайгаа хамтарч хийж байгаагаараа онцлогтой. Миний шавь нар алдар нэртэй сайхан дуучид болсон. Мөн долоон хүний бүрэлдэхүүнтэй байхад нь орж 20 гаруй жил ажилласан Морин хуурын чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ, Монголын уртын дууны холбооны 108 дуучин, Uvertura хамтлаг, шавь нарын маань “Чанадын чанадаас” хамтлаг оролцоно. Өөр олон хүн оролцох хүсэлтээ өгсөн. Тоглолтоо нэрлэсэн “Дуунд залбирсан тавилан” дууныхаа үгийг би өөрөө бичсэн. Би дууны төлөө төрж, дууны төлөө амьдарсан хүн. Амьдрал минь насаараа дуутай холбоотой явж ирлээ. Үүнийхээ шимийг хүртэж ард түмнийхээ хайраар өлгийдүүлж явж байна” гэж ярилаа. Тоглолт “Ub Palace”-д болно. Тасалбарыг нь CD дагалдах юм байна.
Тоглолтын найруулагчаар ажиллаж буй МҮОНРТ-ийн Соёл урлагийн найруулагч Т.Батбаатар “Чимээ эгч бид хоёр нэг нутгийн хүмүүс. Тиймээс тоглолтынх нь найруулагчаар ажиллах хүндтэй үүргийг авч сайхан тоглолт хүргэхийн төлөө ажиллаж байна.Дууныхаа агуулгад тохирсон тайз, дэлгэцийн шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр хичээж байна” гэв.
Амьдралд нь тохиолдсон хүнд хэцүү асуудалд нь туслахаар Сүхбаатар нутгийнх нь эмэгтэйчүүд хандивын аян эхлүүлжээ. Энэ талаар “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох “Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” клубээ төлөөлөн энэ хуралд оролцож байна.Бидний хайртай дуучин маань байраа алдахад хүрсэн талаар та бүхэн сонссон байх. Тиймээс Солонгост амьдардаг Ариунжаргал, Японд амьдардаг Р.Энхтуяа гэсэн Сүхбаатар аймгийн хоёр эмэгтэй санаачилж “Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчдээ тусалъя” гэсэн хандивын аянг эхлүүлж, урлагт хайртай эмэгтэйчүүд, ээжүүдээ уриалаад “Сүхбаатарын хүүхнүүд” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Аяны хүрээнд одоогоор гурван сая гаруй төгрөг цугларсан байна” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn

Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
