Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг олон бодлогын нэг нь ажиллагсдадаа чиглэсэн нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгийн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрт 1 ба түүнээс дээш жил ажиллаж буй ажилтан, ажилчинд орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, 12 сая төгрөг олгож байна. Өнгөрсөн онд 517 ажилтан хамрагдаж, Эрдэнэт үйлдвэр үүнд 6.2 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ингэхдээ оны эхэнд тухайн цехийн нийт ажилтны тооноос хамаарсан квот тогтоож, орон сууцны дэмжлэгийг 4 улиралд хуваан олгосоор ирсэн юм. Өмнө нь орон сууцны дэмжлэг 8 сая төгрөг байсныг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 12 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 2019 оноос уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Орон сууцны дэмжлэг олгох асуудлыг үйлдвэрийн захиргаа болон ҮЭ-ийн холбоо хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тусламж дэмжлэг олгох” журмаар зохицуулж буйг Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл онцлов.
Түүнчлэн ажилтан, ажилчдаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллуулах, улмаар орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр орон сууцны гурван цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” цогцолбор хорооллын барилга байгууламж баригдаж, эхний ээлжийг энэ онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн. Орчин үеийн стандарт, шийдэлтэй уг хороолол ашиглалтад орсноор нийт 1372 айл орон сууцтай болох юм.
М.Балжинням

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
