Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурчээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.3 (1.3%) мянган төгрөгөөр өсжээ.
Үүнд цалин хөлсний бодит орлого 9.0 (1.6%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 63.9 (33.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Харин өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 75.6 (6.2%) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орлого 10.0 (14.4%) мянган төгрөгөөр, цалин хөлсний бодит орлого 51.6 (8.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 92.7 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.2 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.0 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 7.6 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь, бусад орлого 8.9 хувийг тус тус эзэлж байна.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.7 (0.9%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 75.0 (4.9%) мянган төгрөгөөр буурчээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.4 (1.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 65.1 (5.3%) мянган төгрөгөөр буурчээ.
Өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ өмнөх улирлаас 5.3 хувиар буурахад хүнсний бүтээгдэхүүний бодит зарлага 14.0 (5.7%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 37.7 (4.9%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог.
Судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын 92.9 хувийг мөнгөн зарлага, 3.0 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.1 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.2 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь, бусад зарлага 8.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.8 хувийг тус тус эзэлж байна гэж Үндэсний статистикийн газраас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
