Ковид-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарын баг уушиг, зүрх орлуулагч ECМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, халдварын улмаас биеийн байдал нь маш хүнд байсан өвчтөний амь насыг аварчээ. Тухайн өвчтөний биеийн байдал дээрдэж, эмчилсэн эмч нарын баг тусгаарлалтанд шилжээд байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий болон холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий:
Өнгөрсөн оны наймдугаар сард ЭМЯ-аас уушиг, зүрх орлуулах ECМО аппаратыг УНТЭ-т хүлээлгэн өгсөн. Ингэснээр манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахих боломж бүрдсэн юм. Шинэ төрлийн Коронавирус нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг учраас өвчтөнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй тулд энэхүү ECМО аппаратыг ашигладаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө амьсгалж чадахгүй болсон тохиолдолд хүний биеийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ECМО аппаратаар дамжуулан хангаж өгдөг гэсэн үг. УНТЭ нь тус аппартыг ажлуулах мэргэжлийн багийг бэлтгэн, угсралтыг олон улсын мэргэжлийн инженерүүдийн багаас онлайнаар арга зүйн зөвлөгөө авч гүйцэтгэсэн. Тус аппаратны ашиглалт, аюулгүй ажиллагаанд анхаарч 10 эмч, мэргэжилтнийг сургасан.
Энэ оны хоёрдугаар сард УНТЭ-ээс эмч нарын баг гарган ECМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, Ковид-19 халдварын улмаас биеийн байдал маш хүнд нэг өвчтөнд ECМО аппарат залгаж, 9 хоног тасралтгүй эмчилгээ хийлээ. Өнөөдрөөс тухайн өвчтөний биеийн байдал сайжирч, амьсгалын аппаратруу шилжсэн. Ажилласан эмч нарын баг маань тусгаарлалт руу шилжээд байна.
УНТЭ-ийн хувьд Коронавирусийн халдварын үед эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд тусламж, үйлчилгээгээ тасралтгүй хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “масс шинжилгээ” авах ажлын хүрээнд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хоёр баг Сүхбаатар дүүргийн 30, 58 дугаар сургууль дээр шинжилгээ авч байна. Мөн манайхаас баг гарган шинээр ашиглалтад орсон Эх хүүхдийн 300 ортой эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгүүдэд ажиллалаа. Бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд бид таван PCR аппараттай түр лабораторыг УНТЭ-т байгуулан 101 мянга гаруй сорьцыг шинжилгээнд хамруулан ажиллалаа.

УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн Дэд захирал Б.Хишигжаргал:
ECМО аппаратын хувьд өртөг өндөртэй, нэг удаагийн эмчилгээнд гэхэд 30 орчим сая төгрөгийг гаргадаг. Бидний зүгээс эмчилгээг үр дүнтэй байлгах, аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаан дээр дээр анхаарч ажиллаж байна. Тус аппаратыг амьсгалын дутагдалтай өвчтөнд хэрэглэхээс гадна зүрхний өвчлөлтэй хүнийг мэс засалд бэлтгэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор хүлээж буй өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх зэргээр хэрэглэх боломжтой юм. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэний хувьд хоёр талын уушигны үйл ажиллагаа алдагдаж, зохиомол амьсгалын аппаратанд орсон боловч биеийн байдал дээрдэхгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж, амь насанд аюултай байдал үүссэн байсан. Тиймээс манай эмнэлгээс ECМО аппартыг мэргэжлийн багийн хамт ХӨСҮТ-рүү явуулж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Ингээд хоёр эмнэлгийн хамтарсан эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын багийн тусламжтайгаар тухайн өвчтөний биеийн байдал сайжраад байна.

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Зөвлөх эмч Ц.Ганбат:
УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн н.Мөнх-Очир ахлагчтай багийн хамт олон ХӨСҮТ-д очиж 9 хоног ажилласан. Цаашид энэ төрлийн ECМО шиг аппаратаар улсын гуравдугаар шатлалын эрчимт эмчилгээний тасгуудыг хангах шарадлагатай. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай тул өвөлдөө ханиад томуу ихтэй байдаг. Үүнээс үүдэж амьсгалын дутагдалд орох явдал их. Манай Эрчимт эмчилгээний тасгийн нас баралтын нэгдүгээр шалтгаан нь амьсгалын дутагдал ордог. Жилд 30-40 хүн зөвхөн амьсгалын дутагдлаас болж нас бардаг бөгөөд сэргэх боломжтой хүмүүстээ тус аппаратыг хэрэглэнэ. ECМО аппаратыг хэрэглэх хэд хэдэн заалттай. Хамгийн гол нь өвчтөний уушиг сэргэх боломжтой байгаа үед уушиг түр орлох аппаратыг суурилуулах ёстой. Уушигны архаг өвчин, өндөр настан болон сүрьеэ өвчний хүндрэлийн үед тус аппаратыг хэрэглэх боломжгүй юм.





Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр

mundag schuu goe bna,