Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичигт 2020 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд /2021.03.22/ “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” цахим зөвлөгөөнийг зохион байгууллаа.
“Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн цахим зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшил, орон нутгийн нисэх онгоцны буудлын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон юм.
Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын тохижилт; үйлчилгээг сайжруулах; хүний нөөцийг чадавхижуулах; олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил хамтын ажиллагааны хүрээнд эхэлснийг АЖХТ-н захирал С. Бат-Эрдэнэ зөвлөгөөний эхэнд онцлов.
Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; бүтээгдэхүүн; үйлчилгээний соёл; стандартыг дээшлүүлэх; Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Иргэний нисэхийн салбартай нягт уялдаатай ажиллах шаардлагатай.
Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах; аялагчдын итгэлийг сэргээхийн тулд “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” төслийг АЖХТ; ИНҮТ-тэй хамтран эхлүүлж байна. Төслийн хүрээнд АЖХТ холбогдох төрийн болон ТББ; хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллахад нээлттэй гэдгийг АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ онцоллоо.
Мөн төслийн хүрээнд “Нэг нисэх буудал-Нэг бизнес төлөвлөгөө” сэдэвт уралдаан зарласан бөгөөд УВС, ГОВЬ-АЛТАЙ, ДОРНОД аймгаас ирүүлсэн төсөл шалгарсныг энэ үеэр зарласан юм. Бүс нутгийн онцлог, брэнд, аялал жуулчлалтай орон нутгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэрхэн уялдуулж, хөгжүүлэх талаар дээрх 3 аймаг төсөлдөө тодорхой тусгасан бөгөөд хэрэгжих боломжтой гэдгийг ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг онцолсон юм.
Зөвлөгөөнд БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудал корпорацийн зүгээс мэндчилгээ дэвшүүллээ. Инчеоны нисэх онгоцны буудал нь сүүлийн 17 жилийн турш салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.
Үүний зэрэгцээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа “21 аймаг-21 улс” төслийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудтай хамтран ажиллана. Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал тул цаашид олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
