ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн салбар хуралдаанууд энэ тавдугаар сард болж байна. Швейцарын Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас өчигдөр /2021.05.10/ Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдааныг Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт нэгдсэн дижитал платформ дээр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг оролцов.
Дэлхийн 60 гаруй орны парламентын гишүүн болон парламентын ажлын албаны төлөөлөгчид оролцсон тус хуралдааныг ОУПХ-ны ерөнхийлөгч Дуарте Пачеко нээв. Тэрбээр хэлсэн үгэндээ улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байхад парламентын эмэгтэй гишүүдийн үүрэг, хариуцлага маш чухал болохыг тэмдэглэсэн.
Ээлжит 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж, маргаашийг илүү сайн сайхан цогцлоох нь: Парламентуудын үүрэг” гэсэн үндсэн сэдвээр чуулж буй учир жендэрийн тэгш байдлыг дэмжих талаар ОУПХ-ноос явуулсан сүүлийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг оролцогчдод өгөв. Оролцогчид “Ковид 19”-ийн жендэрийн асуудлаар сүүлийн үед ОУПХ-ноос зохион байгуулсан мэтгэлцээнүүдийн талаар товч мэдээлэл авсныхаа дараа “COVID-19”-ийн дараах жендэрийн мэдрэмжтэй сэргээн босголтын төлөө гэсэн сэдвээр интерактив хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Түүнчлэн, “Ковид 19”-ийн цар тахлын жендэрийн нөлөөлөл ба жендэрийн мэдрэмжтэй сэргээн босголтод чиглэсэн парламентын үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгох нь, 142, 143 дугаар Ассамблейд хэлэлцэх тогтоолын төслүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах нь гэсэн сэдвүүдээр идэвхтэй мэтгэлцээн өрнүүлж, цар тахлын хүндрэлтэй үед эн тэргүүнд хийх болон хийж буй үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.
Энэ үеэр Монголын парламентын төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Монгол Улсын парламент, төр засгаас ковидын дархлаажуулалтыг амжилттай хийж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын 94 хувийг вакцины I тунд, 63 хувийг II тунд, орон нутгийн иргэдийн 60 гаруй хувийг I тунд хамруулсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр иргэддээ мэдэгдсэн. Ирэх долдугаар сарын 1 гэхэд зорилтот хүн амыг бүрэн хамруулах зорилт тавин, идэвхтэй арга хэмжээ авч байна гэлээ. Мөн цар тахлын сөрөг нөлөөлөл, хөл хорионы арга хэмжээ ажлын байр хумигдах, орлого буурах бодит хүндрэлийг дагуулж буй учир Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг зорилтот бүлэг болгон хамруулж буй талаар мэдээллийг өглөө. Түүнчлэн, цар тахал, хөл хорионы арга хэмжээний улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн янз бүрийн хэлбэрийг нэмэгдүүлэхгүйн тулд, хүний эрх зөрчигдөхгүй байхад Монгол Улсын парламентаас онцгойлон анхаарч, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан, хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарч хөнгөлөлттэй үнээр эм авах, өндөр өртөгтэй мэс заслын болон ковидын халдварын эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн ажиллаж буй талаар мэдээлэл өгөв. Цаашид цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлэх, өөрсдийн туршлагаас хуваалцахад бэлэн байгаа талаар мөн тэмдэглэв.
Дашрамд дурьдахад, Монгол Улс эмэгтэй парламентчдын тоогоор Ази тивдээ тэргүүлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна
Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үнд
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ

.