Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй учраас түгжрэл бий болсон. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хотын төвийн хэсэгт байрласан. Энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж байна. Мөн ажлын байр хотын төвөөр их байдаг. Тойрог зам байгуулж байгаа нь ажлын байрыг тараах зорилготой. Тойрог замыг дагаж үйлдвэрийн шинэ бүсүүд байгуулагдах боломжтой. Хотын төвийн нягтаршлын 75 хувьд нь хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дэд төвүүд рүү төрийн байгууллагуудаа гаргаснаар хувийн хэвшил дагаж гарна гэж тооцож байгаа” хэмээн ярилаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашид хотын хүн ам улам бүр өснө. Одоо л мэргэжлийн түвшинд төлөвлөхгүй бол дахиж засах боломжгүй.Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй явж ирсэн. Үүний үр дүн бол өнөөгийн байгаа Улаанбаатар хот. Хотын удирдлагадаа бүхнийг даатгаад орхиж болохгүй. Хот дангаараа үүнийг зохицуулах боломж туйлын хомс. Улаанбаатар хотын асуудал үндэсний хэмжээний асуудал. Тиймээс ч Засгийн газрын тогтоол гарч, 5-6 том асуудлын үндсэн суурь шийдлийг нь шийдэж, хамтарч ажиллахаар болсон. Хотын төвийн зам, дэд бүтэц бол нэг л гол зам дагасан. Үүнийг хэрхэн олон тулгуурт болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Иймээс Сэлбэ, Баянхошуу, Дарь-Эх, Дэнжийн мянгад олон тулгуурт төв байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үе шаттай гаргах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод байгаа зарим аж ахуйн нэгжийг Дархан, Хөшигийн хөндий, Налайх, Багануур, Багахангай, Майдар руу гаргах асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөж, олон улсын түвшинд харахгүй бол Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна. Эдийн засгийн нэг тулгууртай төв байгаа учраас оюутнуудтайгаа нийлээд Монгол Улсын 55-60 хувь нь Улаанбаатар хотоос шууд хамааралтай амьдарч байна. Ийм байдлаар яваад байвал тэг зогсоход хүрч, Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломжгүй болно. Амьдралын чанарт өөрчлөлт гарахгүй удна. Тиймээс Хотын даргатай цуг асуудлуудтай биечлэн танилцаж байна. Сар бүр Улаанбаатар хотын асуудлыг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулж явна. Санхүүтэй холбоотой эрхийг нь нээж өгнө. Улаанбаатар хот төсвөөс хамааралтай яваад байвал энэ асуудлуудыг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотоос авдаг 420 тэрбум төгрөгийн татаастай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг жил бүр хийхээр болсон. Урьд өмнө нь байгаагүй санхүүгийн боломжоор хотоо дэмжинэ. Нийслэлчүүд, аж ахуйн нэгжүүд, хот төлөвлөлтийн компаниуд Засгийн газар, Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хэрэгтэй. Шүүмжлэх биш, шийдэл гаргадаг байх шаардлагатай. Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг бий болгоно. Хэдэн ам метр талбайд сургууль, цэцэрлэг, орон сууц, ногоон байгууламж байх вэ гэдгийг тодорхой заана. Мөн гэр хорооллын ногоон байгууламжийн асуудлыг ярина. Ирэх жилийн улсын төсөвт 2-3 бодлогын шийдэл гаргана. Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ. Мөн мод тарихыг дэмжинэ. Мод тариад, түүнийгээ бүртгэлжүүлэн хүлээлгэж өгвөл санхүүгийн дэмжлэг өгнө. Тэр дундаа нарсан ойг илүү дэмжих юм. Мөн цахимаар үйлчилгээ авахыг илүү дэмжинэ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд дэмтэй” хэмээн ярилаа.

Мөн үргэлжлүүлэн “Засгийн газар дэмжлэг үзүүлээгүй учраас өнөөг хүртэл метро ажил хэрэг болоогүй. Тиймээс Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн байр суурьтай байж, үүнийг шийднэ. Магадгүй таван жилийн шийдлийг хоёр, гурван жилээр нааш нь татах боломжтой. Мэдээж улсын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Тэгэхээр үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын хөрөнгө оруулалтаар цаг алдалгүй шийдэх боломжтой. Мөн хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг дэмжихгүй. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо Улаанбаатар хотоос 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багцыг санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” гэв.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
