МАН-ын бага хурал хуралдана

2021 оны 08-р сарын 05 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tusgaar

 Эрх баригч МАН-ын бага хурал өнөөдөр /2021.08.05/  Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зургадугаар сард цахимаар хуралдсан МАН-ын бага хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргын орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа.

Өнөөдөр хуралдах Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, намын Их хурлын товыг товлох, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх