УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр /2021.08.10/ БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.
БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэгт ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар болон БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн нөхцөл байдлын тухай мэдээлэл өгч, санал солилцлоо.
М.Оюунчимэг гишүүн БНСУ-д ажиллаж амьдарч буй 40 гаруй мянган монгол иргэдийнхээ нийгмийн хамгаалалд анхаарч, тусалж дэмжин ажиллаж байгаа төвийн хамт олонд талархлаа илэрхийлээд Ковид-19 цар тахлын энэ амаргүй хүнд хэцүү үед иргэдийнхээ эрүүл мэнд, хүний эрхийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг зөвлөв.
Мөн 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгсөн бөгөөд БНСУ дахь ХНХҮТ-ийн хамт олон УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэх Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг ахалж байгаагийнх нь хувьд М.Оюунчимэг гишүүнтэй тус хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
