Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын SD Biosensor үйлдвэрлэгчийн 300,000 ам.долларын үнэ бүхий 2,850 ширхэг багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн ононшлуурыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Оношлуурыг хүлээн авах үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон салбарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрээр хүн амын дунд коронавирусийн тархалт тууштай буурахгүй байгаа нөхцөлд БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн КОВИД-19 халдварын эсрэгтөрөгчийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой болохыг онцлоод эдгээр оношлуур халдварыг богино хугацаанд илрүүлэхэд нь туслах болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин- ийн санаачилсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг”-ийн хүрээнд олгосон тусламж нь дээрх санаачлагын хүрээний цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг тэмдэглэв.


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
