Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна.
2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн энэхүү айлчлалын хүрээнд Сан Франциско хотноо Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.
Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монголын парламентын тэргүүн, төлөөлөгчидтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Ази дахь сангийнхаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, мөн сангийнхаа үйл ажиллагааг дэмжигч, хандивлагч орнуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа тухайгаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Азийн сан нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, авилгыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах болон хүйсийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 1993 онд Улаанбаатар хотод салбараа нээж байсан Азийн сан нь дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт ажилласаар иржээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Азийн сангийн Хөтөлбөр хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Гордон Хейн, Олон нийттэх харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ами Овалле болон бусад албаны хүмүүс байлцаж, талууд Монголын ардчиллын ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлууд зэрэг өргөн хүрээнд яриа өрнүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
