Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа.
Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал:
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа. Харин микрофон дамжуулан хэрэглэдэг нийтийн караокег нээхгүй.
- Эвэнт холл- Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрөх.
- Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөх- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхаарууллаа.
Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
