Галсангийн ЖАМЪЯН
(1936-2021)
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хүндэт гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Галсангийн Жамъян 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын соёл урлаг, уран зохиол, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Г.Жамъян нь 1936 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төржээ. 1961 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ. 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, 1962 оноос “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин, 1990 оноос “Улаанбаатар” сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.
Сэтгүүлч Г.Жамъян 1960-аад оноос уран зохиол бичиж олон ном зохиол бүтээж үлдээжээ. “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ. Мөн сэтгүүлзүйн бүтээлүүдээ эмхтгэн олон арван ном бүтээж, уншигчдын гарт хүргэж байсан билээ. Тэрээр монголын утга зохиолд өөрийн гэсэн өнгө, онцлогоороо ялгаран танигдсан манай авьяаслаг зохиолчдын нэгэн байлаа.
Түүний Монголын утга зохиолын их сан хөмрөг, чөлөөт хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан их хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж 1997 онд “Хөдөлмөрийн гавьяаны одон”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол шагналаар тус тус шагнагджээ.
Таны хүнлэг энэрэнгүй ариун сэтгэл, тууштай тэмцсэн шударга үйлс, нөхөрсөг зан чанар, эгэл төрх нь сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийн зүрх сэтгэлд үеийн үед дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
