Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУБИС-ийн захирал О.Алтангоо, АШУҮИС-ийн Н.Хүрэлбаатар, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат нар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон аймгийн МСҮТ-д ажиллалаа.
Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь 420 оюутны суудал бүхий хоёр хичээлийн байр, 30 компьютер бүхий сургалтын хоёр лаборатори, биеийн тамирын заалтай. Нийт 20 багш, 16 ажилтантай. Сургуулийн нийт багш нар интернэтэд холбогдсон компьютер, сургалтын техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар Give 2 Asia олон улсын сайн дурын байгууллагын санхүүжилтээр 50 оюутны дотуур байр баригдаж байна.
Тус сургууль 32 жилийн хугацаанд багш бэлтгэж ирсэн бөгөөд төгсөгчид аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг. Төгсгөж буй хөтөлбөрийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг төвлөрүүлж, МУБИС-ийн харьяалалд шилжүүлэх саналтай байгаагаа сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Мөн хос хэлний боловсрол эзэмшүүлэх сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэшсэн багш нарыг чадавхжуулах. Улмаар хос хэлний боловсролтой бага ангийн багш, цэцэрлэгийн багш, байгалийн ухааны хичээлүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх хэрэгцээ байгааг онцолсон. МУБИС-ийн харьяалалд шилжсэнээр “Багш хөгжлийн төв”, “Хос хэл судлал”-ын төвтэй болох, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэв.
Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг салбар сургуулийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа хийж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын хөтөлбөртэй газар дээр нь танилцаж, ажиллав.


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
