Хөтөл тосгоны иргэдийн өдөр тутмын амьдрал, талх нь Цемент, шохойн үйлдвэр. Дөчөөд жил цемент, шохойн ордоо түшиглэн, уурхайгүйгээр амьдрахын аргагүй төвхнөсөн суурины айл өрхийн хувь заяаг үйлдвэрийг нь төрөөс хувийн мэдэлд, хувийн хэвшлээс төрд шилжүүлэх үйл явц бараг орвонгоор нь эргүүлчихдэг гэж хэлэхэд хатуудахааргүй санагдсан.Тэдний амьжиргааны эх үүсвэр болсон үйлдвэрийн бүтээгдэхүүн Монголын эдийн засагт багагүй нөлөө үзүүлдэг ч хүнд үйлдвэрийн ажилчид сүүлийн жилүүдэд нэг сая төгрөгийн цалин авч үзээгүй явж иржээ.
Хувьд очихоор цалингаа хасуулж, үг дуугарвал ажилгүй болчихдог уурхайчид цемент, шохойн үйлдвэрээсээ салах бас дургүй учраас ажлаа дуугүйхэн хийж, цалинтайгаа үлдэхийг илүүд үздэг болжээ. Үйлдвэрийн цалин буухад худалдаа үйлчилгээний байгууллагын орлого эрс нэмэгдээд явчихдаг бол цалингийн бараа хараагүй удсан хугацаанд хүнсний дэлгүүр, захын лангуунд өр тавих хүмүүсийн тоо нэмэгддэг талаар тосгоны дэлгүүрийн худалдагчид ч ярьж байна.
Зургаадугаар сард би 1.5 сая төгрөгийн цалин авлаа
Цементийн үйлдвэрийн ажилчин Б.ЭРДЭНЭХҮҮ:
– Үйлдвэр төрийн өмчид шилжсэнээр таны болон хамт ажиллагсдын цалин хөлс, нийгмийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
– Үйлдвэр сүүлийн хэдэн жил хувийн хэвшлийн мэдэлд байсан. Өнгөрсөн хавар төрийн мэдэлд шилжсэнээс хойш цалин хөлсний хувьд хамаагүй илүү өөрчлөлт гарч, сайжирч чадлаа. Цалин нэмэгдсэн. Эхлээд цалин 20 хувиар нэмэгдсэн. Дараа нь ахиад 20 хувиар нэмэгдэж, дээр нь ажил бүтээлийн урамшуулал олгох тогтолцоо хэрэгжээд эхэлсэн. Цалин нэмэгдэхээс өмнө манай ажилчид, би ч ялгаагүй цалингийн суутгал, НДШ зэргийг суутгаад гар дээрээ 500-700 мянган төгрөг л бэлнээр авч байлаа. Сая зургаадугаар сард би 1.5 сая төгрөгийн цалин аваад байна.
– Компанийн ажилчдын олонх нь ХХБ-наас зээл авдаг, банкны өөр сонголтгүй болсон байсан. Мөн бусад банкнаас хамаагүй өндөр 1.7 хувийн хүүтэй зээл авч байсан юм байна. Үйлдвэрийн шинэ удирдлага банкны зээлийн хүүг бууруулах алхам хийсэн гэсэн. Энэ шийдвэр таны хувьд үр нөлөөгөө өгсөн үү?
– Энэ шийдвэр ажилчдын цалинд тодорхой нөлөө үзүүлж байгааг манайхан ярьж байна. Хүү буурсан. Би ч гэсэн өөрөө зээлтэй байсан. Зээлийн хүү хэр хэмжээгээр буурсан байгаа вэ гэдгээ одоохондоо нарийн тооцож амжаагүй явна.
Үйлдвэр төрдөө, улсын мэдэлд байх нь илүү дээр
Автоматын нарийн инженерийн засварчин н.БАТТӨР:
– Та “Цемент, шохой” ТӨХК-нд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
– Үйлдвэрт 30 орчим жил ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэр маань ямар нэгэн байдлаар ажиллаад л ирлээ. Цалин мөнгөний хувьд бол бусад уурхайтай харьцуулахад маш муу л даа. Яах вэ, ийш тийшээ явахгүй, зардал багатай учраас л амь амиа авч яваад, аргалаад ирлээ. Сая шинэ захирал ирээд өөрчлөлт хийсэн. Бидэнд үнэндээ хэрэгтэй шийдвэрүүд гаргалаа. Би өмнө нь гар дээрээ 800 мянга орчим төгрөг л бэлнээр авч байсан. Одоо бол төлөвлөгөө биелээд эхлэхээр 1.4 сая орчим аваад эхэлж байна.
– Ямар ч байсан өөрчлөлт оржээ. Урамшууллын систем таны сэтгэлд хэр нийцэж байгаа вэ?
– Өөрчлөгдөхгүй яадаг юм. Урамшууллын тогтолцооны хувьд 100 мянган төгрөгийн нэмэгдэл ирдэг, гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр цалин хөлс нэмэгдэж байна.
– Үйлдвэрт 30 жил ажилласан гэхээр та үйлдвэрийн ХК болох үйл явц, зах зээлийн эдийн засгийн хямрал, дараа нь үргэлжилсэн төрийн мэдлээс хувьд, хувийн хэвшлээс төрд шилжих гэх мэт үргэлжилсэн олон шат дамжлагыг үзжээ?
– Тэгсэн, тэгсэн.
– Ер нь үйлдвэр төрд байх нь зөв юм уу, хувийн хэвшилд байх нь илүү юм уу. Аль нь дээр гэж боддог вэ?
– Бидэнд бол үйлдвэр төрдөө, улсын мэдэлд байх нь л илүү дээр байна. Тоног төхөөрөмжийн найдвартай байдал, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа тал дээр ч, ажилчдын цалин хөлсний тогтолцоог бодсон ч, ашиг орлогоо бодсон ч төрд байх нь илүү дээр. Хувийн хэвшлийнхэн мөнгөө аваад цаашаа л явна уу гэхээс наашаа биднийг харахгүй, тоохгүй шүү дээ. Энэ олон жил болж байхад цалин хөлс гэж нэмсэн юм алга.
Хуучин удирдлагууд бидэнд Нийгмийн даатгалын өрийг төлж болдоггүй өр гэж ойлгуулж ирсэн
Чулуунцар цехийн нарийн инженерийн засварчин Э.БӨХТУЛГА:
– Үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар таны байр суурийг сонсож болох уу?
– Үйлдвэр төрд ирсний давуу тал байна. Төлөвлөгөө гаргаад төлөвлөгөө биелэхээр шагналт цалин олгож эхэлсэн. Цементийн үйлдвэр, шохойн үйлдвэр ч төлөвлөгөө биелсэн тохиолдолд бүтээгдэхүүнийхээ тонн тутмаас ажилчин бүрд, сар тутам урамшуулал олгоод эхэлсэн. Цалингийн энэ системд талархалтай хандаж байгаа.
– Үйлдвэрийн технологийн дамжлагуудад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хувийн хэвшлийнхэн илүү шуурхай засварладаг уу, төрөөс томилогдсон удирдлага илүү шуурхай анхаарч байх юм уу. Ийм зүйл анзаарагддаг уу?
– Ер нь бол хувийн хэвшилд өгөөд ажил сайжирна гэж ярьдаг ч ямар ч ялгаа байгаагүй. Төрд байсан, хувийн хэвшилд байсан ялгаагүй л адилхан засвар үйлчилгээ хийдэг. Гэхдээ төр нь бол хамаагүй илүү. Аюулгүй ажиллагаа тал дээр илүү анхаардаг. Төрийн байгууллага учраас ийм нарийн ширийн асуудалд хуулийн дагуу хандаад явдаг.
– Компанийн ажилчдын НДШ өнгөрсөн хугацаанд хэвийн төлөгдөж байв уу?
– Нийгмийн даатгалын өрийг хуучин удирдлагууд бидэнд төлж болдоггүй өр гэж ойлгуулж ирсэн. Төлөгдөхгүй, үйлдвэр ямар ч ашиггүй ажилладаг гэдэг байсан. Бид энд цемент үйлдвэрлээд ачаад явуулаад л байдаг, явуулаад л байдаг. Шохой ч үйлдвэрлээд явуулаад байдаг. Гэтэл НДШ төлөгдөхгүй, Нийгмийн даатгалд өртэй гээд манайханд зээл авахад ч хэцүү болсон. Их асуудалтай байсан. Өр нь төлөгдөөгүй, та нарын дэвтрийг бөглөж өгөхгүй, тамгалж өгөхгүй гэсэн үг яриа байнга яригдаж ирсэн. Одоо улс мэдэлдээ авлаа. Нийгмийн даатгалын өр төлөгдсөн, НДШ төлж болж байна. Энэ чинь болдоггүй юм биш, болдог юм байна гэсэн ойлголт аваад, эргэлзээгээ тайлаад байж байна.
Хүмүүсийн амьжиргаанд Цемент, шохойн үйлдвэр голлох нөлөөг үзүүлдэг
Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн Б.НЯМСҮРЭН:
– Танай дэлгүүрийн орлого өнгөрсөн хугацаанд ямархуу байв?
– Коронавируст цар тахлын хөл хорионы үеэр нэг хэсэг муудсан. Хаа сайгүй л муудсан байх. Түүнээс хойш бол үйлдвэр цалингаа өгөөд, цалингаа өгөөгүй үед бол хүмүүс зээл аваад орлого харьцангуй нэмэгдсэн.
– “Цемент, шохой” ТӨХК хавраас цалингаа нэмсэн гэж байна. Энэ үйл явц дэлгүүрийн ашиг орлогод нөлөө үзүүлсэн үү?
– Тэгсэн, хүмүүсийн зээл авдаг байдал харьцангуй багассан. Бид нар дээр зээл авах гээд орж ирдэг хүмүүс цөөрчхөөд байгаа. Бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг болоод байна.
– Жижиг суурин болохоор илт мэдрэгддэг байх. Танай энд тосгоны эдийн засгийг хөдөлгөж байдаг цементийн үйлдвэрээс өөр аж ахуйн нэгж бий юү?
– Бетон дэрний үйлдвэр, Гангийн үйлдвэр бага ч гэсэн дэмжлэг, нөлөө үзүүлдэг. Хөтөлийн эдийн засаг, хүмүүсийн амьжиргаанд голлох нөлөө үзүүлдэг аж ахуйн нэгж бол яалт ч үгүй “Цемент, шохой”-н үйлдвэр. Би энд 2019 оноос хойш энэ ажлыг эрхэлж байна. Илүү ч гарахгүй, яг л амьдралаа залгуулаад, аваад явж байна.
Цалин хугацаандаа буухгүй хойшлох нь жижиг хүнсний дэлгүүрт шууд мэдрэгддэг
Сайхан сумын 2 дугаар багийн иргэн Ж.АМГАЛАН:
– Танай тосгоны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг байгууллага бол “Цемент, шохой”-н үйлдвэр гэдэгтэй та санал нийлэх үү?
– Тийм, “Цемент, шохой”-н үйлдвэр л байна. Хувиараа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс ч чадлынхаа хэрээр ард иргэддээ үйлчилдэг.
– Үйлдвэрийн цалин бууна, дэлгүүрийн өр төлөгдөнө гэдэг ч юм уу, нэг ийм эрэлт бас үүсчихдэг үү?
– Ийм байдал аль ч суманд байдаг, иргэдийн хувьд нэгдүгээрт тавигддаг асуудал болсон. Үйлдвэр хувийн хэвшлийн мэдэлд байх үед цалин нь хугацаандаа буухгүй хойшлоод, энэ нь худалдан авалтад асар их мэдрэгддэг байсан. Энэ нь ерөнхийдөө жижиг хүнсний дэлгүүрт шууд мэдрэгддэг. Хүмүүсийн худалдан авах чадвар буураад, зээл авах нь нэмэгдээд ирдэг юм. Гэхдээ одоо үйлдвэр үйлчилгээ явж байгаа, цалин мөнгө нь нэмэгдсэн, хугацаандаа буудаг болсон учраас гайгүй болсон байх гэж бодож байна.
– Жишээлбэл, таны дэлгүүрийн хувьд зээлийн хэмжээ нэг сард хэдэн төгрөгөөр хэмжигддэг бол?
– Үүнийг шууд хэлэх нь зохимжгүй асуудал байх. Нэг хэсэг бол хэцүү байсан. Гэхдээ сүүлийн үед “Цемент, шохой”-н үйлдвэрийн үйл ажиллагаа идэвхжээд, цалин нэмэгдээд иргэдийн амьдрал өөр болж байна. Ард иргэдийн хувьд бачимдаад, бухимдаад байгаа асуудал бол өнөөдөр үнийн хөөрөгдөл л байна. Жижиглэнгээр худалдаа хийдэг бид нарын хувьд бол асуудал үнэндээ хэцүү байна. Худалдан авалт хийх гээд орж ирж байгаа хүнд ногоо, цагаагаа жинлээд өгдөг. Цаанаасаа үнэтэй ирж байгаа юман дээр бид хэдэн төгрөг нэмээд зарж байна. Тэгээд хүмүүс бухимдахаар бид энэ үнийн хөөрөгдөлд буруутай юм шиг, тийм хэцүү асуудалтай тулгардаг.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

борлуулалт сайтай үйлдвэр сэргэх л ёстой доо нэг ч гэсэн суурин сэргэж байвал аштай юу даа