ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно

2022 оны 10-р сарын 26 өдөр, 15 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийлээ. Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орно. Тус замын бүтээн байгуулалт хоёр урсгал тусдаа замаар баригдаж байгаагийн эхний урсгалыг хоёр чиглэлтэйгээр нээхэд бэлэн болжээ.

Энэ нь бүтээн байгуулалтын 50 хувь юм. Үлдсэн 50 хувийн ажлыг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Тус замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд  Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх