СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галд өртөж амь насаа алдлаа

2022 оны 11-р сарын 11 өдөр, 12 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
315019746_2185337568330123_6872777564137780360_n
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх