Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа.
Солонгос Улсын нийслэл Сөүл хотын Итаевон дүүрэгт 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэж байсан. Үүнээс болж 120 хүн амь насаа алдаж, 150 гаруй иргэн хүнд, хөнгөн бэртэл авсан бөгөөд амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байсан.
Юунаас болж амь насаа алдсан шалтгаан нөхцөлийг тогтооход хэт бөөгнөрч шахцалдсаны улмаас хүмүүсийн ихэнх нь бусдын хөлд гишгэгдэж, тухайн газраас гарах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс уг эмгэнэлт хэрэг гарсан байна.
Өнөөдөр /2022.12.05/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай болох Жанжин Сүхбаатарын талбай дээр болж буй жагсаал цуглаан нь дээрх үйл явдалтай ижил түвшинд хүрч, иргэд засгийн газар луу орохын тулд хэт их бөөгнөрөл үүсгэж, шахцалдсаны улмаас амь нас болон эрүүл мэндээрээ хохирч болзошгүй эрсдэл үүсэх магадлалтай тул иргэд та бүхэн хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, тайван замаар жагсаал цуглаанд оролцоно уу.
Мөн жагсаал цуглаанд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байх, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, хэнтэй юу хийж байгааг нь асууж тодруулан гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
