Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан Вансэмбэрүү (Saussurea involucrata) гэх цэцэгт ургамлыг иргэн “Д”-нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар иргэн “Д”-нь Вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1,2 кг хурааж авсан. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулинд зааснаар иргэн, аж ахуйн нэгж,цэц байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл: Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Вансэмбэрүү нь манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар тархан ургадаг маш ховор 132 ургамлын нэг бөгөөд 1997 онд “Улаан ном”-д бүртгэгдсэн дархан цаазтай ургамал юм.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэн ховор ургамал түүж, бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
