Улсын бүртгэлийн байгууллага 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрөөс /2023.03.15/ иргэдэд олгож эхэллээ. Анхны Үндэсний энгийн цахим гадаад паспорт эзэд дээрээ очиж буйтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нээлтийн арга хэмжээ болов. Уг нээлтийн арга хэмжээнд ХЗДХэргийн сайд, тус яамны удирдлагууд, мөн Улсын бүртгэлийн байгууллагын дарга, нэгжийн удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид, иргэд оролцсон юм.
Нээлтийн арга хэмжээг нээж ХЗДХэргийн сайд Х.Нямбаатар үг хэлж, анхны Үндэсний энгийн цахим гадаад паспорт захиалсан иргэдэд цахим паспортыг гардуулан өглөө. ХЗДХэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Өнөөдөр Улсын бүртгэлийн байгууллагын түүхэнд төдийгүй, Монгол улсын хувьд содон, дэвшилттэй өдөр тохиож байна. Монгол улс ИКАО-ын гишүүн орныхоо хувьд ИКАО-ын Нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орж, үндэсний энгийн цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхэлж байна. Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн том ажил бол Монгол улсын иргэдэд Үндэсний энгийн гадаад паспортаас гадна цахим чиптэй гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэн, шинэчлэлт хийх ажил байсан. Мөн бид энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Олон улсын Чингис хаан нисэх буудалд цахим гарцыг нэвтрүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ энэхүү цахим гадаад паспортыг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх цэгээр хүнтэй харьцалгүй, тусгай төхөөрөмжид уншуулан Монгол улсын хилээр нэвтрэх боломжтой болно” гэж цохон тэмдэглэлээ.
Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгох нээлтийн арга хэмжээ Аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн үйлчилгээний төвүүдэд мөн зохион байгуулагдаж байна.
Дашрамд дурдахад ИКАО-ын Нийтийн түлхүүрийн санд гишүүнчлэлтэй 90 гаруй орон өөр хоорондоо нэгдсэн мэдээллийн сангаараа дамжуулан хурдан шуурхай мэдээлэл солилцох боломж бүрдэж байна.
УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
