МУСТА, дуучин Г.Батсүх “Эрх чөлөө 11” тоглолтоо үзэгч, сонсогчиддоо толилуулна

2023 оны 03-р сарын 16 өдөр, 19 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
мйэыгхх

Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, “Алтан гадас” одонт, МУСТА, хөтлөгч, дуучин Гончигийн Батсүх энэ сарын 25-ны 19:00 цагаас “UB Palace”-ын концертын их танхимд “Эрх чөлөө 11” нэртэй бие даасан тоглолтоо үзэгч, сонсогч түмэнд толилуулах гэж байна.

Тоглолтод урилгаар:

МУАЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан

МУГЖ С.Батсүх

МУГЖ Д.Ганхуяг

МУГЖ, У.Далантай тэргүүтэй хамтлаг, дуучид оролцож, ая дуугаа өргөх аж.

Тоглолтын тасалбарыг “UB Palace”-ын касс болон www.ticket.mn-ээс худалдан авах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, Г.Батсүх нь сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 20 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан билээ.

batsuhh

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх