БНСУ-ын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, МЯАХ-ны элчин сайд, доктор Кан Ок Ли-г Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НАЖГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга В.Батчимэг болон албаны бусад хүмүүс хүлээн авч, явган алхалтын аялал жуулчлалын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон ажил хэргийн уулзалт боллоо.
Ph.,D доктор Кан Ок Ли явган алхалтын чиглэлээр өөрийн 40 жилийн туршлага мэдлэг, нау-хау, арга туршлага, харилцаа холбоогоо харамгүй зориулж, монголд алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлж, олон улсад алхалтын аялал жуулчлал ямар түвшинд, хэрхэн зохион байгуулагддаг болох, жуулчдын зан төлөв, хүсэл сонирхол, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар практик туршлагуудыг ярив.
Монголын явган алхалтын холбоогоор дамжуулан цаашид урт хугацаанд төр-хувийн хэвшил-олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг хүчтэй өрнүүлж, монголын байгаль дэлхийг олон улсын түвшинд шинээр нээх таатай боломж бүрдэж байгаад таатай байна.
Нийслэлийн аялал жуулчлалын газар нь хот орчимд явган алхалтын зам маршрутыг бий болгох, тохижуулах, явган алхалтын арга хэмжээг зохион байгуулах чиглэлд тасралтгүй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж, явган алхалтын аялал жуулчлалын ач холбогдлыг тодотгон дурдав. Мөн түүнчлэн 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод олон улсын чанартай явган алхалтын арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд явган алхалтын аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх стратегийн шийдвэрүүд гаргаж байна. Европын орнууд 2018 онтой харьцуулахад зөвхөн европын улс орнуудын хувьд ойрын ирээдүйд явган алхалтын аялал жуулчлалын зах зээлийг 3-4 дахин тэлж, 1,6-2 их наяд ам.долларын хэмжээнд хүрнэ гэсэн тооцооллыг хийжээ.
Монгол орны хувьд түүхэн дурсгалт газрууд, байгаль цаг уурын ялгаатай байдал, өвөрмөц тогтоц, соёл уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй гээд баялаг нөөцийг явган алхалтын зам, маршруттай уялдуулан хөгжүүлэх нөхцөл, суурь боломж илүү юм.
Монголын явган алхалтын холбооны гишүүдийн тодорхой төлөөлөл зөвхөн 2023 онд Солонгос, Япон, Хятад улсуудад явган алхалтад оролцож тун удахгүй Чех, Австри, Герман, Швейцарь, Лихтейнштэйн, Люксенбург, Нидерланд, Белги, Турк, АНУ-д явган алхалт хийхээр төлөвлөжээ.
Эдгээр орнуудын алхагчдыг Монгол улсдаа урих боломжийг бүрдүүлж, цаашид олон жуулчдыг явган алхуулах нөхцөл, дэд бүтцийг бүрдүүлэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газар бодлогын түвшинд хамтран ажиллах юм.
Эх сурвалж: Монголын явган алхалтын холбооны цахим хуудас


Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
