Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал, Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, цөөнгүй иргэн өмч хөрөнгөөрөө хохироод буй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн “Элбэг” маркетын гадна эхнэр, нөхөр хоёр автомашинтайгаа үерт автаж, жалга руу урсан осолдсон бөгөөд 10 сартай хүүхэд олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа явуулж 10 сартай хүүхдийн цогцсыг олсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн дугаар тоотод оршин суугч иргэн Э-ийн эзэмшлийн сууцанд хэн болох нь тодорхойгүй, 20-25 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.
Үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье хэмээлээ.
Үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх усанд өртсөн. Одоогоор 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Мөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалаад буй. Одоогоор орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байгаа бөгөөд тэдэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай нь олгохоор шийдвэрлэснийг тэрбээр мөн онцлов.
1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж цэвэрлэв
Дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, 2 кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэлээ. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үерийн усанд урссан Дарь эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-эхээс Монел руу эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан.
Түүнчлэн автозамыг хүчитгэх ажлыг зохион байгуулахаар Авто замын газрын баг Зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж ажиллаж байна. Мөн хог, лаг шаврыг цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын 400 алба хаагч ажиллаж, үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байна. Түүнээс гадна Онцгой байдлын байгууллагаас нийт 315 алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэй ажиллан үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж буй.
Тодруулбал, нийт 1175 ажилтан албан хаагч, тусгай зориулалтын 68, үйлчилгээний 20 автомашин техниктэйгээр ажиллаж байгаа юм.
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр цахилгаангүй 12 дэд өртөө, 726 өрх хүчдэлгүй байгаа бөгөөд 131 дэд өртөө, 6200 хэрэглэгчийг цахилгаанд холбов. Одоогийн байдлаар шуурхай албаны 68 инженер, техникийн ажилтан, 18 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.
Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх бий. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршлыг бэлдсэн. Тиймээс эдгээр айл өрхийг эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн болон нийслэлийн газрын албаны удирдлагуудад үүрэг болголоо” хэмээлээ.
Түүнчлэн үер буусан байршилд усны урсац, жалгыг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилж газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бийг тэрбээр онцолж байсан юм.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
