Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлууд болон тэднийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дарга Батзориг:
-Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна. Долоодугаар сард болсон НИТХ-аар үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газар, мөн гамшгийн үед түр цугларах 240 гаруй байрыг батлуулсан. Цаашид хамгийн их үерт өртөж болзошгүй төвийн зургаан дүүргийн байршлуудад газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэлсэн. НОК-ын хурлаар шийдвэр гарвал нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлнэ. Чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулан, дахин газар олгохгүй. Үерийн бүсэд буусан айлуудад бид жил бүр мэдэгдэл хүргүүлдэг. Энэ жил 2000 гаруй айлд хүргүүлсэн ч олонх нь нүүгээгүй. Цаашид бүх айлыг нүүлгэх шаардлагатай.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэд бүх дүүргийн төлөвлөгөөгөөр батлагдсан байршлуудаас газар сонгох боломж бий гэсэн юм.
Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна
21 дүгээр хорооны хувьд үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх таван га газар бэлтгэсэн. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил хийж байна.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:
-Тухайн байршилд энэ жилийн төлөвлөгөөний дагуу 66 айлын газрыг төлөвлөсөн бөгөөд үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ. Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр, боломжтой байршил. Энд 100 гаруй айл суурьшсан байгаа.
Одоо замыг засаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгааныг яаралтай шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд энэ байршлыг санал болгоно. Иргэд зөвшөөрвөл энд бууж болно. Эсвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд өөр байршилд газар санал болгож болно гэв.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:
-Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой машин явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 67 хүн 34 машин механизмтайгаар замыг хайргаар хучиж хүчитгэн, 2.1 км замыг сайжруулан засаж байгаа гэв.
Түүнчлэн үерийн усанд урссан замын хөвөө, явган замын зарим хэсгийг хүчитгэх, сэргээн засах ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар:
-Наймдугаар сарын 5-нд болсон уруйн үерийн гамшгийн үеэр 730 метр хөвөө далан, 200 метр хайс, хашлага, мөн 1.2 км явган зам үерийн усанд эвдэрсэн. Өчигдрөөс хойш компаниудаас машин механизмаар тусламж авч, замыг засаж ажиллаж байна. Өнөөдөр орой зам хэвийн болно. Түүнчлэн замын компаниудын техникээр айлуудын хашаанаас лаг хагшаасыг зөөсөн гэлээ.


Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургааду
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулн
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн
