Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа.
Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиад зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр урамшууллаа.
Энэ жил олон улсын:
- Математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Япон Улсын Чиба хотод,
- Биологийн олимпиад 07 дугаар сарын 02-11 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад,
- Химийн олимпиад 07 дугаар сарын 16-25-нд Швейцарын Холбооны Улсын Цюрих хотод,
- Физикийн олимпиад 07 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод,
- Мэдээлэл зүйн олимпиад 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар Улсад болж Монгол Улсаас нийт 25 сурагч, 14 дасгалжуулагч багш оролцсон юм.
Математикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос алт медаль-1, хүрэл медаль-4, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-3, физикийн олимпиадад 5 сурагч оролцсоноос мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, нийт 1 сурагч алтан медаль, 1 сурагч мөнгөн медаль, 13 сурагч хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байр эзэлжээ.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.














Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
