Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Хууль зүйн сайд Эрик Дюпон болон Парис хотын Цэргийн тойргийн захирагч, генерал Кристоф Абад тэргүүтэй албаны хүмүүс Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордон (Инвалидын ордон)-д албан ёсоор угтлаа.
Ёслолын үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуул Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.
Ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцээ хийх Элизейн ордон руу хөдлөв. Энэ үед 146 морьтой цэрэг, Францын Гвардын цэргийн мотоциклтой 30 хөтөч залан явлаа.
Угтах ёслолд монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид байлцлаа.
Инвалидын ордон нь Францын XIV Луй хааны 1670 оны зарлигаар дайнд оролцож, эрэлхэг гавьяа байгуулсан цэрэг дайчдад зориулсан бөгөөд ордонд цэргийн түүхийн музей, Наполеон Бонапарт болон Францын цэргийн түүхэнд гавьяа байгуулсан эрэлхэг жанжнуудын бунхан байрладаг.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
