Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 24 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 81.3 хувьтай байв. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 33 журам, дүрмийн төслийгэрх бүхий байгууллага албан тушаалтнаар батлуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид 16 тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаас батлагдсан хоёр, санал авч байгаа ес, боловсруулж байгаа таван төсөл байгаа юм. Шинэ бүтээн байгуулалт хийхдээ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ажлаа уялдуулан хэрэгжүүлж, автобус баазуудыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд “Тэнүүн огоо” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах эсэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах, орон нутгийн өмчид хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлээс мал, эзэнгүй нохой, муур гаргах ажлыг шуурхай зохион байгуулах захирамжийг гаргах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам”-ын төсөлд холбогдох 16 байгууллагаас санал аван, төвийн зургаан дүүрэг, ulaanbaatar.mn, ubservice.ub.gov.mn сайтаар дамжуулан нийтэд таниулж, сонсох ажиллагааг 30 хоногийн хугацаанд зохион байгуулж, уг саналуудыг тусган боловсруулжээ. Мөн эзэнгүй нохой, муур түр асран хадгалах байрны талаарх захирамжийн төсөлд санал авч, түр асран хадгалах байрыг бэлтгэж байгаа юм.

Хот стандарттай тул суурин газарт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх нь зохимжгүй, малын гаралтай өвчлөл гарах, тархах зэрэг эрсдэлтэй учраас нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг Хотын дарга үүрэг болгов.
Худалдан авах ажиллагаанаас 22 тэрбум төгрөг хэмнэжээ

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг танилцууллаа. Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгөөр 18, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200, дүүргүүдийн төсвийн хөрөнгөөр 386 буюу нийт 1315 арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 1140 төсөл арга хэмжээнээс дундаж хэрэгжилт тооцоход 2023 онд худалдан авах ажиллагаа 88 хувийн гүйцэтгэлтэй, зохион байгуулсан дундаж хугацаа 41 хоног байжээ. Үлдсэн арга хэмжээний хувьд хөрөнгө татагдсан, захирамжаар хүчингүй болсон, зураг төсөв ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээ нь тендер зохион байгуулагч байгууллагаас шалтгаалаагүй гэсэн шалтгаантай байна. Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн төсөл, арга хэмжээний 94.5 хувийнх нь тендерийг зарласнаас хэрэгжилт 92 хувьтай байж, 22 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Тус газрын худалдан авах ажиллагаа зохион байгуулсан дундаж хугацаа 33 хоног байна.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагаануудын үйл явцыг шуурхай зөвлөгөөн бүрд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, эрчимжүүлж байхаар болов.
Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлөв

2023 онд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэж буй 45 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг 2023 онд гүйцэтгэжээ. Тодруулбал, авто замын 28 ажлын нөлөөлөлд өртсөн 1190, сургууль, цэцэрлэгийн 12 ажлын нөлөөлөлд өртсөн 172, инженерийн шугам сүлжээний дөрвөн ажлын нөлөөлөлд өртсөн 37, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн 455 өрхийн 322 нэг талбарыг чөлөөлөөд байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдах их багтаамжийн зогсоол, явган хүний зам бүхий тохижилтын газар чөлөөлөлтийг бүрэн хийж, Баянзүрх дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвөөр баригдаж буй 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлжээ.

Сургууль, цэцэрлэг барих талбайн газар чөлөөлөлтийг шуурхай гүйцэтгэн, хүртээмжийг сайжруулж байгаа нь сайшаалтай болохыг Хотын дарга онцлов.
Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн “Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгаа тул тухайн аж ахуйн нэгжүүдтэй дүүргүүд гэрээ байгуулан ажиллаж болно. Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацаж, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой” хэмээлээ. Түүнчлэн
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх
- Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон бусад хуулиуд батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах дүрэм, журам, шийдвэрийн төслийг танилцуулах
- Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, программ хангамжийг эрчимжүүлэх
- Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарах
- Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөх
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, захирамжийн төслийг танилцуулах
- Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, нийслэлийн өмчийн бүртгэл тооллогыг чанаржуулахад анхаарах
- Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг бүрэн хариуцуулж, ажлаа эрчимжүүлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
