Бидний хайрт ээж, эмээ, эгч, дүү, багш Цэвээнжавын Алимаа нь 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсөж үр хүүхдүүд, ач зээ, ах дүүс бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Цэвээнжав овогтой Алимаа нь 1962 оны 03 дугаар сарын 30-нд одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд Цэвээнжавын 6 дахь охин болон мэндэлсэн. 1970-1978 онд Төв аймгийн Батсүмбэр сумын 8 жилийн сургууль, 1978-1980 онд Төв аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургууль, 1980-1984 онд Монгол Улсын Багшийн дээд сургуулийг Хими-Биологийн багш мэргэжлээр төгссөн.
Тэрбээр 1984-1992 онд Төв аймаг Батсүмбэр сумын сургуульд Хими-Биологийн багш, 1992-1994 онд хичээлийн эрхлэгч, 1994-2000 онд сургуулийн захирал, 2000-2001 онд Хими-Биологийн багш, 2001-2014 онд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, 2014-2018 онд Хими-Биологийн багшаар ажиллаж байгаад 2018 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан ба 2018-2020 онд Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хими-Биологийн багшаар ажиллаж байв.
Цэвээнжав овогтой Алимаа нь боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэн сургуулийн хамт олныг чадварлаг удирдан сургуулийн ажлыг улс аймгийн тэргүүний сургуулийн хэмжээнд хүргэж, Улсын шилдэг менежменттэй ТОП-20 сургуулиар шалгарч багш сурагчдын сурч хүмүүжих таатай орчинг бүрдүүлж ажилласан билээ. Мөн байгууллага удирдах, багшлах хугацаандаа аймгийн “Аварга захирал”, “Хими-Биологи”-ийн судлагдахууны аварга багшаар хоёр удаа, Улсын Биологийн олимпиадад 3 дугаар байр эзэлсэн зэрэг амжилтуудыг үзүүлж байсан. Мөн бэлтгэсэн сурагчид нь Улсын олимпиадын 3 дугаар байр, аймгийн олимпиадын олон удаагийн медаль хүртэж байсан бөгөөд тэдгээр шавь нар нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө эх орныхоо өнцөг булан бүрд өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.
Ц.Алимаа нь үндсэн ажлын зэрэгцээ сонгуульт ажлуудыг гүйцэтгэж, сум орон нутгийн ажил үйлсэд манлайлан идэвхтэй оролцдог сэхээтэн юм. Тэрээр 1996, 2000, 2008, 2016, 2020 онуудад Сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр, 2020 оны Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.
Ц.Алимаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж
1. ШУБ-ын яамны “Хүндэт жуух бичиг” 1996 он
2. “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг 2000 он
3. Хөдөлмөрийн хүндэт медаль 2004 он
4. “Алтан гадас” одон 2013 он
5. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” 2022 он
6. Орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд
7. Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.
Талийгаачийн ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, эх оронч, хүнлэг сайхан сэтгэл үр хүүхдүүд, ач зээ, ах дүүс, найз нөхөд, шавь нар бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
