ГАНХҮҮГИЙН ПҮРЭВБАТ
/1965-2024/
Төв аймгийн Борнуур сумын уугуул, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Ганхүүгийн Пүрэвбат таалал төгсөж Монголын шашин, соёлын салбарт нөхөж баршгүй гарз учирлаа.
Г.Пүрэвбат 1965 онд Төв аймгийн Борнуур суманд мэндэлжээ. 1974-1984 онд ЕБС, 1981-1985 онд Дүрслэх урлагийн сургууль, 1987-1990 онд Монголын Бурхан шашны дээд сургууль, 1990-1993 онд Энэтхэгийн Дарамсалад Түвдийн Бурхан урлалын сургууль төгссөн.
2001 онд Дашчойнпил дацанд номын дамжаа барьж, номын гэвш цол, 2016 онд Улаанбаатар Их Сургуульд “Монголын бурхан шашны урлахуй ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
1985-1986 онд МҮЭХ-нд бие даасан уран бүтээлч, 1993-2010 онд Гандантэгчилэн хийдийн Монголын уламжлалт урлахуй ухааны дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар, 1994 онд Их шүтээн Мэгжид Жанрайсэг бурхныг бүтээн залах ажлын шашны зөвлөх, 1995 онд Шашны сургалттай дунд сургуулийн захирал, 1996-2010 онд Монголын уламжлалт урлахуйн ухааны соёлын төвийг үүсгэн байгуулж тэргүүнээр, 2006 оноос Төв аймгийн Борнуур сумын Өлзийбадруулагч хийд Аглаг хийдийн тэргүүн, БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжлийн комиссын гишүүн, 2007 оноос Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Уран сайхны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат нь Өлзийбадруулагч хийд болон Бурхан багшийн 12 зохионгуйн чулуун сийлбэрт 1 км урт мөргөлийн замтай Бурхан багш болон бодь сэтгэлтэн, хутагт лам дээдсийн ринсэл бүхий 22 м өндөр алтан сүм, өвөрмөц содон зүйлийн үзмэртэй Аглаг бүтээлийн сүм зэрэг сүм хийдийн цогцолбор байгууламжийг бие даан урлаж Монголын шашин, соёлын үнэлж баршгүй өвийг бүтээжээ.
Монгол буддизмын гайхамшиг болсон бурхан шүтээн зурж урлах бүхий л эртний уламжлалт дэг сургуулийг сэргээн судалж, олон шавьдаа сургаж, олон зуун бүтээл, судалгааны номууд туурвиж, Монголын шашин, соёл урлагийн салбарт эгнэгт арилшгүй оюуны бүтээл нь ард түмнийхээ сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГА
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
