МУСТА, дуучин Р. Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. “Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орж эхэлсэн бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байна.
Өнөөдөр буюу 2016 оны 3-р сарын 7-ны өдөр цомгийн хамгийн анхны дуу болох “Бяцхан зүрх” дууныхаа клипний нээлтийг хийжээ.
“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг 4-р сард багтаан хийхээр төлөвлөж байна. “Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг хийх юм байна.Ингээд та бүхэндээ “Бяцхан зүрх” клипийг сонирхуулж байна.