Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Азийн шатрын холбооны Eрөнхий нарийн бичгийн дарга Х.Ал Тахэртай уулзан Улаанбаатарт 4 сарын 5-15 хооронд болох Тивийн аваргын талаар мэдээлэл солилцон, үүсч болох санхүүгийн бэрхшээл, оролцогч орнуудад тулгарч буй зарим бодит хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Зохион байгуулагч орны хувьд аль болох олон шатарчин оролцуулах хүсэлтэй байгаагаа уламжилж хураамжийн хэмжээний талаар тохиролцлоо.
Одоогийн байдлаар 16 орны 200 гаруй шатарчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. АШХ нь МШХ-ны идэвхтэй үйл ажиллагааг сайшаагаад олон сайн өсвөрийн шатарчидтай тив, дэлхийн аваргуудтай, шатрын тэргүүлэх орны нэг гэдгийг тэмдэглээд энэ удаагийн Азийн аваргын тэмцээнд зохион байгуулагч орны хувьд Монголоос оролцох шатарчдын тоонд хязгаар тавихгүй гэдгээ мэдэгдлээ.
Иймд манай улсааас оролцох шатарчид дараахь хураамжийг төлнө:
- Үндсэн тоглогч $75
- Нэмэлт тоглогч $150
- ӨУАШТ-нд эхний 10-т орсон шатарчин $250
- ӨУАШТ-нд оролцсон шатарчид $500
- ӨУАШТ-нд оролцоогүй шатарчид $1000
- МШХ-гишүүн аймаг, клубүүд $1000 төлж 3 шатарчин оролцулж болно. Эдгээр 3 шатарчин нь ӨУАШТ-д оролцсон байх шаардлагатай.
Төлбөрийг МШХ-ны Голомт банкны 1105 0433 03 тоот дансанд 3 дугаар сарын 18-ны дотор хийж төлбөрийн хуулга, хүүхдийн овог, нэр төрсөн он сар, харьяалал зэргийг events@mongolchess.mn хаягаар 3 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО