Умард Солонгос ойрын тусгалтай хоёр пуужин харвалаа

2016 оны 03-р сарын 10 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Умард Солонгос ойрын тусгалтай хоёр пуужинг Япон тэнгис рүү харвалаа. Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр, пуужингуудыг орон нутгийн цагаар ойролцоогоор өглөөний 05 цаг 20 минутад Умард Солонгосын өмнөд нутгийн Хванхэ Пукто мужаас харвасан байна. Пуужингууд 500 км орчим нисч, тус улсын өмнөд нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ. “Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн байна” гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснийг Ёнхап агентлаг уламжилжээ. Умард Солонгос гуравдугаар сарын 3-нд мөн ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх