Арилжааны банкууд өнгөрсөн сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болсон талаар Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 77673-д хүрсэн бөгөөд сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.8 хувь буюу 2 их наяд 623.8 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 22.3 хувь буюу 771.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон байна. Нийт зээлийн 3.2 хувийг хугацаа хэтэрсэн бол 0.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.
Ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болжээ
2016 оны 03-р сарын 25 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )