Японы шүүхээс цаазаар авах ял хүлээсэн хоёр гэмт хэрэгтнийг Хуульзүйн сайд Мицухидэ Ивакийн тушаалаар дүүжилж хороолоо хэмээн NHK телевиз мэдээлсэн байна. Гэмт хэрэгтэн Сатоси Цуда нь 2009 онд нэгэн гэр бүлийн гурван хүнийг алсан бол хоёр дахь этгээд нь 2006 онд дээрэм хийх үедээ хоёр хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэн байжээ. Япон улсад хамгийн сүүлд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард цаазын ял гүйцэтгэсэн бол одоо 120 орчим гэмт хэрэгтэн шүүхээс цаазаар авхуулах ял сонсоод гүйцэтгэхийг хүлээж байгаа юм байна. Синзо Абэг Японы ерөнхий сайд болсноос хойш нийтдээ 14 гэмт хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэсэн ажээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын гишүүд Японыг цаазаар авах ялаа болиулахыг уриалдаг ч тус улсын хүн амын 85 хувь нь хуулийн дээд хэмжээ энэ ялыг хэвээр байлгахыг дэмждэг юм байна.
Японд хоёр гэмт хэрэгтнийг дүүжилжээ
2016 оны 03-р сарын 25 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )