“Минск-2”-ын заалтыг биелүүлбэл ОХУ-д авсан хоригоо цуцална гэв

2016 оны 03-р сарын 25 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хэрэв Украины асуудлаар байгуулсан гэрээний бүх заалтыг биелүүлбэл ОХУ-д авсан хориг арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цуцлахад бэлэн байгааг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Москва хотод хэлэлцээ хийх үеэрээ мэдээлжээ. “Хэрэв бүх зэвсэг, цэргээ гаргах, Украины хилийн бүрэн эрхт байдлыг эргүүлэн өгөх зэргийг оруулаад Минскийн гэрээний бүх заалтыг биелүүлбэл хориг арга хэмжээг цуцална гэсэн Ерөнхийлөгч Обамагийн амлалтыг би дахин уламжилсан” гэж Керри хэлэлцээ дууссаны дараа хэлсэн байна. “Ахиц дэвшилд хүрэхийг оролдож, хүрэхийн тулд үргэлж хүчин чармайлт тавих хэрэгтэй” гэж Керри онцлон дурдсан байна. Одоогийн байдлаар ОХУ, АНУ-ын харилцаа Украины байдалтай холбоотойгоор хурцадмал байдалтай байгаа юм. Европын Холбоо болон АНУ-аас тус улсад авсан хориг арга хэмжээ 2014 оны долдугаар сарын сүүлээр хувь хүмүүс болон компаниудад авсан хоригоос Оросын эдийн засгийн бүхэл бүтэн салбарын эсрэг чиглэсэн арга хэмжээ болж хувирсан юм. Обама энэ хориг арга хэмжээг ямар ч үед цуцалж магадгүй гэдгийг Америкийн Элчин сайдын яам сануулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх